НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолын дагуу Нийслэлийн газрын харилцааны асуудлаар шийдвэр гаргагчид болон иргэд олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Тэрбээр өнгөрсөн нэг сарын хугацаанд НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэд аж ахуйн нэгжээс 530 орчим өргөдөл, гомдол ирсэн гэдгийг зохион байгуулагчид хэллээ Үүнээс 70 гаруй хувь нь газрын албаны удирдлага, зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд суртал зэрэгт гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Улмаар ирсэн өргөдлүүдийг судлаж үзэхэд иргэдэд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээ авахад маш хүндрэлтэй байдаг гэдгээ илэрхийлсэн байна. Нийт өргөдөл, гомдолд хүсэлт шийдвэрлээгүй байгаа хугацааг ангилж үзэхэд 3-5 жил хүртэл 32 %, 1-3 жил хүртэл 26%, 10-аас дээш жил 11%-ийг эзлэж байгаа аж. Тэгвэл НИТХ цаашид бодлого боловсруулагч субъектийнхээ хувьд нийслэлийн иргэд, оршин суугчдын санаа бодлыг сонсон иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого боловсруулахад анхаарч ажиллана гэлээ.
Мөн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр олон жилээр чирэгдүүлэх, газар эзэмших эрхийг хууль зөрчин бусдад шилжүүлэх, давхардуулах, хуулиар хүлээсэн үүрэг, шүүхийн шийдвэрийг шийдвэрлэхгүйгээр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх зэрэг ноцтой зөрчил, дутагдлууд олон байна. Үүнээс болж гэр бүл салсан, амь нас, эд хөрөнгөө алдсан тохиолдлууд ч олон гарч байгаа талаар иргэд дурдаж байв.
НИТХ-ын дарга С.Амарсайхан: Энэ удаагийн хэлэлцүүлаг иргэдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог
НИТХ-аас газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах захирамж гаргаж энэ сарын 18-ныг дуустал хүртэл санал, гомдол, хүсэлтүүдийг хүлээн авч ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдээс 230 гаруй өргөдөл ирсэн. Зөвхөн Дүнжингаравт байрлах үйлчилгээний нэгдсэн төвд гэхэд 100 гаруй өргөдөл ирснээс газрын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 50 гаруй , газрын маргаан 12, төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг асуудлаар зонхилон өргөдөл, гомдол ирүүлсэн.
Би д энэ удаагийн хэлэлцүүлаг иргэдийн оролцоонд тулгуурлан олон нийтэд нээлттэй зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Иргэд шийдвэр гаргагчидтай нүүр тулж өөрийн биеэр асуудлаа тавих, гарах арга замаа тодорхойлоход энэ удаагийн хэлэлцүүлэг ихээхэн түлхэц болох юм.
Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун: 2018 онд бид иргэдтэй ойртохоос илүүтэй ойлголцохыг зорьж ажиллана
-Газар өмчлөлийн ажил нэлээд хэл ам дагүулдаг. Энэ онд ямар төлөвлөгөөгөөр ажиллах вэ?
-Газар өмчлөлийн ажлыг нэлээд урагшлүуллаа. Нийслэлийн захирамжит бүх ААН, байгууллагын мэдээллийг цахим хэлбэрт оруулсан. Ингэснээр иргэдэд архивын үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэлгүй үзүүлэх боломжтой болж байна. Дараагийн шатанд "Хорооны төлөвлөлт-Хотын хөгжил” уралдааныг зохион байгуулж, хороо бүрт тулгамдсан асуудлуудыг хариуцсан мэргзжилтнүүдээр судлуүлан ямар шийдлээр төлөвлөх боломжтойг тодорхойллоо. Бид өнгөрсөн жил дотоод ажилчдынхаа дунд энэ сэдвээр уралдаан зохион байгуүлсан. Манай мэргэжилтнүүд нэг, нэг хороог сонгон авч судалгаа, тооцооллыг бүрэн багтаасан төлөвлөлтийг хийсэн. Уралдааны үр дүнд эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Чингэлтэй дүүргийн 12-р хороог сонгон авч Газар зохион байгуулалтын жишиг төлөвлөлт хийлээ. Энэ мэтээр цаашид бүх дүүргийг хамрүулан хороо бүрээр төлөвлөлт хийх замаар хотыг хөгжүүлэх гарц байна гэдгийг бид олж харсан юм.
Мөн энэ уралдааны явцад тухайн хороонд байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллага, сургууль, цэцэрлэгийн талбайг түсад нь тодорхойлж, ААН-үүдийн газрыг бүхэлд нь бодитоор бүртгэж илүү талбай хашсан байвал зохих төлбөрийг авч, баталгаажуулсан. Статистик үзүүлэлтийг хүн амдаа түлгүурлаж гаргасны дүнд нэг хорооны иргэдийн хэд нь сургуулийн өмнөх насных, хэд нь ахмад настан, ажилгүй хэчнээн хүн байгаа вэ гэдгийг тодорхойлж чадна. Улмаар тэр хороонд хэдэн хүүхдийн сургууль, цэцэрлэг шаардлагатай вэ гэх мэт харьцуулалтыг гаргах боломжтой болж байна. Энэ нь хотын ажилд түн чухал нөлөөтэй юм.
Түгжрэлгүй гудамж хөтөлбөрийн хүрээнд замбараагүй, дур мэдэн нийтийн эзэмшлийн зам талбай, орц, гарцыг хаасан хашаа, хаалт, ТҮЦ, чингэлэг гэх мэтийг чөлөөлөх ажлыг зохион байгүүллаа. Энэ ажлыг иргэд маш ихээр дэмжиж, биднийг мэдээллээр хангасан. Үүний үр дүнд тун бодит үр дүн гарсан гэж үзэж байна.
Мөн энэ ажилтай уялдаад иргэн, ААН-үүд гадүураа том том хашаа бариад иргэдийн зорчих хэсгийг хаасан, харагдах орчингүй болгодог байдал байж болохгүй.гэж үзээд цэгцлэх ажлыг эхлүүллээ. Тухайлбал, сургуүль, цэцэрлэг, консул, ЭСЯ, томоохон хотхонуүд хашаатай байж болно. Тэрнээс биш барилга барьсан л бол түүнийгээ том хашаагаар халхалж, иргэдийн чөлөөтэй, аюулгүй зорчих байдалд саад учруулдаг байж болохгүй.
Үүнийг бид цэгцлэхээр төлөвлөөд байна.
-Ер нь иргэддээ чиглэсэн ажлуудыг түлхүү авч хэрэгжүүлж байгаа юм байна. Газрын эрхийг өмнө нь таван жилээр сунгадаг байсныг 15 жилийн хугацаагаар олгодог болсон. Ингэснээрээ иргэд болон байгууллагуудад ямар боломжийг бүрдүүлж байгаа юм бэ?
-Газрын түхай хуүльд газар эзэмших эрхийг 15-60 жилээр олгоно, нэг удаа сунгах хугацаа нь 40 жил байна гэж заасан. Гэвч өнгөрсөн хугацаанд нэг, эсвэл 1.5, үгүй бол таван жилээр сунгадаг байсан. Харин өнгөрсөн оноос хуульд нийцуүлэн 15 жилээр сунгадаг болсон. Ингэснээрээ нэгдүгээрт, иргэн, ААН, байгүуллагууд байсхийгээд газрын хугацааг сунгах гэж Газрын алба руү хандахгүй болно. Хоёрдугаарт, газрын үнэ цэн нэмэгдэнэ. Жишээ нь, нэг компани өөрийн газар дээрээ гаднын хөрөнгө оруүлалтаар бизнес хийх гэтэл эрх нь таван жил, эсвэл 15 жил байх уу гэдгээс шалтгаалж хөрөнгө оруулалтын хэмжээ өөрчлөгдөж болно. Нэг үгээр иргэдийн хөрөнгийг баталгаажуулж байгаа юм.
-Нийтийн эзэмшлийн зам талбайд газар олгохыг зогсоохоор шийдвэрлэсэн. Тэгвэл өмнө нь газрын зөвшөөрөл нэгэнт олгочихсон, тэр нь олон нийтийн эрх ашигт нийцэхгүй байгаа газруудыг яах вэ?
-Иргэдээс энэ талаар маш олон санал, гомдол ирдэг. Бид иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүрэггэй. Өнгөрсөн хүгацаанд иргэд хэзээ цонхыг нь таглаад барилга босгочих бол гэсэн айдастай амьдарч байсан. Энэ айдсыг үгүй хийхийн тулд орон сүуцнуүдын дунд орон сүүц, оффисийн зориулалттай барилга босгохыг хориглосон. Мөн сургууль, цэцэрлэгийн газраас бусдад олгосон байвал түүнийг хүчингүй болгож эхэлсэн. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн 99, 113 дүгаар цэцэрлэгийн газар, мөн тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн газрыг буцааж өгсөн. Сүхбаатар дүүрэгт 29 дүгээр тусгай сургуулийн газарт олголт хийсэн байсныг мөн цуцалсан. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Харин энэ ажилд иргэд идэвхтэй оролцож, мэдээллээр хангавал бид судалж үзээд үнэхээр хууль зөрчсөн бол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.
-Нийслэлд иргэдэд шинээр олгох газар байна уу?
-Нийслэлийн Засаг дарга згаарын бохирдлыг буүруулах ажлын хүрээнд А/17, А/18 тоот захирамж гаргаж, Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, хотын хил хязгаар энэ гэдгийг тогтоочихсон. Үүнээс цааш тэлэх боломжгүй үчраас эхлээд хот доторх газраа цэгцлээд авъя, тэрний дараа цааш яаж тэлэх боломжтой болох вэ гэдгийг ярих хэрэгтэй гэж үзсэн. Жишээ нь, бид эхлээд гэрээ сайхан цэвэрлэчихээд хашаагаа цэвэрлэнэ, дараа нь гүдамжаа гоё болгоё гэж боддогтой адил. Эхлээд хот доторх эзэмшил газрыг өмчлүүлье, газрын маргаантай асуудлуүдыг цэгцэлье, тэрний дараа одоо хаана газар олгох вэ, хотыг хааш нь яаж тэлэх вэ гэдгээ тодорхойлоод дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эрчим хүч, зам гэх мэтийг шийдэх боломжтой бүсүүдэд иргэдэд газар олгоё гэсэн бодлогыг баримталж байна.
Энэ ажилтайгаа уялдуулаад нийслэлийн төвийн зургаан дуүргийн хэмжээнд эзэмшил газраа өмчлөх боломжтой иргэдийн судалгааг гаргаж, дэмжлэг үзүүлэх гүрван сарын аяныг зохион байгууллаа. Аянаар манай мэргэжилтнүуд өмчлөх боломжтой гэж үзсэн айл бүрт очиж, зөвлөгөө, мэдээллийг өгч, газар дээр нь кадастрын зурагтай тулгалт хийж, зөрчлийг дор бур нь арилгуулах ажлыг хийсэн. Хэдийгээр богино хугацаатай аян өрнүүлсэн ч 2571 иргэнд газар өмчлүүлж чадсан. Энэ ажлыг үргэлжлүулэн зохион байгуулна.
Судалгаанаас харахаар газар өмчлөлийн байдлыг нийслэлийн нийт хун амын тоонд харьцуулахад 14-15 хувьтай харагдаад байдаг.
Гэхдээ ангилж харвал өмчлөх боломжтой газрын хэмжээ маш бага болж байна. Нийслэлийн нийт хороог ангилахад гэр хорооллын суурьшлын бүс үүссэн хэсэгт өмчлөлийн ажил 85-90 хувьтай болсон гэх үзүүлэлт гарч байгаа. Одоо бид үлдсэн 10-15 хувь руү чиглээд ажиллахад л суурьшлын бүс дэх гэр хорооллын газар өмчлөл дуусна гэж дүгнэсэн.
-Цахим өмчлөлийг цааш үргэлжлүүлэх үү?
-Цахим өмчлөлийн ажлыг үргэлжлүүлэн зохион байгүулъя гэхээр хэд хэдэн хүндрэл гарч ирсэн. Өмнө нь 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэх’шийдвэр гарч, 44 байршилд газар олгосон. Гэтэл цахим өмчлөлийг хийхдээ цаг хүгацаанд баригдаж, байршил бүрийн дэвсгэр зураг дээр нарийн ажиллаж, цэг тэмдэгт бүртэй тулж ажиллахгүйгээр сансрын зургаар шууд тэмдэглээд өмчлүүлчихсэн.
Нэгэнт ийм маягаар өмчлүүлчихсэн газар дээр очиход жалга, гуу, хад чулуу, эсвэл түүхийн олдвор, хэргисүүр таарсан тохиолдол олон гарсан. Мөн цахимаар авсан газар нь дэд бүтэцгүй, цахилгаан, усыг нь шийдээгүйгээс одоо болтол иргэд суурьшиж чадаагүй. Нөгөө газруүд нь дүгуйгаар дүүрчихсэн, мэл бэлчих ч боломжгүй болсныг бүгд мэдэж байгаа.
Дээр нь цахимаар газар өмчилсөн иргэдийн 30 хүвь газар өмчлөлийн шийдвэрээ гардан аваагүй. Энэ мэт асуүдлыг хувь хүн, хуүль эрхзүй, мэргэжлийн байгууллагын зүгээс хэлэлцэж, шийдвэрлэсний дараа цааш явах хэрэгтэй гэж үзээд түр зогсоогоод байгаа.
-Гэхдээ хүмүүс аль болох хурдхан л газраа емчлөхийг хүсээд байна. Тэгэхгүй бол хэдэн жилийн дараа газаргүй болно, эсвэл сонголтгүйгээр хамгийн хэцүү хэсэг нь оногдоно гэж болгоомжилж байгаа?
-Би нэг жишээ хэлье. Нэг залуу хос байлаа. Тэд цахим өмчлөлөөр дөнгөж төрсөн хүүхдэдээ газар авчихжээ. Гэтэл тэр газар нь суурьших боломжгүй уулын налуу байсан учраас тэр чигээр нь орхино. Харин хүүхэд насанд хүрч, гэр бүл зохиох цагт замын улс орны хөгжил дээшилж, хүрдны замтай болсон байвал нийслэлд гэхээсээ эрүүл цэвэр, хөдөө нүтагг, өөрийн гэсэн газар дээрээ сайхан байшин барьж, орчноо тохижуулаад, үр хүүхдээ эрүүл, цэвэр агаарт амьдруүлах хүсэлтэй байлаа. Гэтэл аав, ээж нь түүнийг нэг нас ч хүрч амжаагүй, эрх зүйн чадамжгүй байхад нь газар өмчлүүлсэн. Харин хүн амьдралдаа нэг л удаа газар өмчлөх эрхтэй. Энэ тохиолдолд залуу хэнд гомдох вэ. Тэр үеийн төр засагг уу, эсвэл эцэг, эхдээ юу. Манайхны хаана ч, юу ч байсан хамаагүй гэж боддог яаруу зан хойч үеийн ирээдүйг баллахгүй байх ёстой. Тэгэхээр түр хүлээгээд дэд, бүтэц, эрчим хүч, сургуүль цэцэрлэгтэй, төлөвлөгдсөн газарт л суүрьшвал илүү хэрэгтэй байх.
-2018 онд Газрын алба иргэдэд ойртож ажиллана гэлээ. Энэ чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-2018 онд бид томоохон зорилго тавьж, зорилтүудаа тодорхойлсон. Бид ер нь иргэдтэй ойр байдаг. Гэхдээ одоо ойртохоос илүүтэй ойлголцохыг зорьж байна. Эхний ээлжид Газрын кадастрын мэдээллийн санг нэлээд боловсронгуй болголоо. Цаашид улсын хэмжээнд нэгдсэн сүлжээнд орж, цогц тогтолцоотой болохоор төлөвлөөд байна.
Мөн олон улсын IS09001 стандартыг байгууллагын хэмжээнд нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, удирдлага болон үйл ажиллагааны менежментийг сайжруулснаараа иргэдэд мэдээллийг ил тод, бодитой, шуурхай хүргэх боломжийг нээнэ гэсэн үг.
Үүний хажуугаар газрын төлбөрийг цахим байдлаар хийх боломжийг ААН, иргэдэд нээж өгч байгаа. Бид газар ашиглалтын төлөвлөгөөг сургуүль, цэцэрлэг, эмнэлгүүдэд бий болгоно. Ингэснээр тухайн байгууллагын хашаанд объектынх нь талбай тодорхой байдаг ч бусад хэсэг нь яг юунд зориулагдсаныг хэлж мэдцэггүй. Тэгэхээр газар ашиглалтын төлөвлөгөөгөөр бүх эскизийг нь гарган өгч, тухайн хэсгийн орчныг сайжруулж, цэцэрлэгжүүлэх үүрэг өгнө.
Мөн Газрын сан, Газрын биржийг бий болгоно. Газрын санг үүсгээд эхэлсэн. Хэрвээ банкны шаардлага хангавал иргэдийн амьдарч буй хашаа байшинг газрын санд авна. Ингэснээр улс тодорхой хэмжээний газрын сантай болж, түүн дээрээ нөгөө хүрэлцэхгүй байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийг барих боломж бүрдэж байна. Газрын биржийг нэгдүгээр улиралд багтаан хийж дуүсгахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл