Якутын Оймякон нэртэй жижиг сууринд -67 хэм хүрч хүйтэрч байжээ


Дэлхийн хамгийн хүйтэн цэг Якутын Оймякон нэртэй жижиг сууринд -67 хэм хүрч хүйтэрч байжээ.

Дэлхийн хамгийн хүйтэн цэг Якутын Оймякон тосгонд оршин суугч Анастасия Груздева гэх бүсгүйн хөмсөг, сормуус нь цантсан зураг сошиал сүлжээндээ оруулж "Манай энд -50 хэм хүртэл хүйтэрдгийг бүгд мэднэ биз дээ" хэмээн бичсэн гэнэ.
Ердөө 500 гаруй оршин суугчтай тус сууринд 1933 оны хоёрдугаар сард -67.7 хэм хүртэл хүйтэрч байсан нь дээд үзүүлэлт ажээ. Энэ өвөл Оймякон сууринд найман өдөр -50 хэмээс илүү хүйтэрчээ. Найм хоногийн өмнө агаарын температур -59.6 хэм хүрч, ил гарсан биеийн хэсэг, арьс таван минутын дотор жаварт хайрагдсан гэнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.