“УБ Цахилгаан сүлжээ”-д улиралд нэг ДЭД захирал нэмэгдэж байна


“УБ Цахилгаан сүлжээ”-д улиралд нэг ДЭД захирал нэмэгдэж байнаӨдгөө ажилтан ажилчид нь дэд захирлуудаа бараг танихаа болтлоо олширчээ. Дэд захирлуудын тоо улиралд нэгээр нэмэгддэг тул "үрээ танихгүй өнөр” гэдэг шиг даргаа танихгүй данхгар гэгч болоод байгаа аж. Төрийн өмчит энэ компани нь одоо ерөнхий захирал тэргүүн дэд захирлаас гадна зургаан дэд захиралтай болжээ. Хэрвээ улиралд нэгийг нэмэх энэ эрчээ алдахгүй явбал ирэх жилийн өдийд 10 сайхан дэд захиралтай болох тооцоог ажилчид нь гаргаад байна.  Энэ мэт байдал дулаан цахилгааны төрийн өмчит компанид бүр урхагшсаныг засах талаар дээд байгууллага нь ямар арга хэмжээ авахгүй байна. Харин ч эсрэгээрээ хүн шахаж суудаг болжээ.
 
 
NUUTS.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.