ЭХНЭРИЙНХЭЭ амралтын газрыг ТӨСВИЙН 109 сая төгрөгөөр ЗАСВАРЛАЖЭЭ


Өнөөдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт төсвийн 109 сая төгрөгөөр засвар хийлгэсэн” эрүүгийн хэргийг шалгаж байгааг мэдээлэв.

ЭХНЭРИЙНХЭЭ амралтын газрыг ТӨСВИЙН 109 сая төгрөгөөр ЗАСВАРЛАЖЭЭ

Уг хэргийн холбогдогч нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан аж. 2015 оны аравдугаар сард уг албан тушаалд хэл ам дагуулан томилогдсон ч жил гаруйхны дараа суудлаасаа буусан.

Харин энэ хугацаанд улсад 109 сая төгрөгийн хохирол учруулж амжсаныг АТГ шалгаж буй юм байна.

Тодруулбал, эхнэрийнхээ эзэмшилд байдаг Тэрэлж дэх амралтын газарт засвар хийх нэрээр 109.4 сая төгрөгийн хохирол яаманд учруулжээ.

Б.Батсайханы тухайд 1984 онд Зүүнбаянгийн цэргийн ангийн улс төрийн орлогчоос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд тухайн үед Диско клуб ажиллуулж байснаараа Диско Б.Батсайхан гэгдэх болжээ.

1996 оноос БХЯ-ны сайд Д.Дорлигжавын зөвлөхөөр ажиллаж байх үедээ хурандаа цолоор шагнагдсан байна. Түүнчлэн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь зөвлөхөөр нь ажиллаж байгаад БХЯ-ны ТНБД-аар томилогдсон байна.

Эх сурвалж, линк: http://bestnews100.com/11919


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
МОНГОЛ | 2018/02/06 11:27
ЭХНЭР, НӨХӨР ХОЁР ХОЁУЛАА ЯМАР УЙВАЙГҮЙ ЮМ БЭ? ИЧИХ БУЛЧИРХАЙ АЛГА УУ?