
Жагсаалыг
шүүмжилж шоолж муулах гэж оролдсон хүмүүс байх шиг байна. Амлалт
бүрээсээ буцсан Ардын намынханд араараа тавиулж ханахгүй байгаа ард
түмнийхээ өмнөөс эдгээр иргэд жагссан.Ардчилсан нам зохион байгуулсан
Ардын намыг амлалтаа биелүүлэхийг шаардсан жагсаалтай зэрэгцэн НӨАТ ын
урамшуулал сүнгэнтэл дансанд орлоо ш дээ. Ард түмнээ бодсон Ардчилсан
намын ээлтэй бодлогын захын жишээ л энэ урамшуулал. Нөт орлоо гэсэн нүд
нь үнэнээсээ баярласан
хүмүүсийн царай гадуур дүүрэн. Хэн нэгэн хүн энэ буцаан олголтыг ард
түмэнд өгөх ёстой гэж хэлж ярьж хөөцөлдөж явсаны хүч биз!!! Харин дараа
нь үр дүнг нь булт олноороо хүртэж баярлаж байна. Өнөөдрийн жагсаал яг л
энэ шиг. Хэлж сануулж шаардаж харин биелвэл хүн бүрт хэрэгтэй
хүртээмжтэй уриа лоозон барьж, үнэн үгээ хэлцгээсэн хүмүүс цугларсан
байсан. Орон даяар жагсаал хийхийн өмнөхөн Ерөнхий сайд амлалт өгч
баталсан хуулиудаа буцаана, бүх зүйл хэвэндээ орно гэж мэдэгдсэн.Биелэх
үгүйг бүү мэд.Ямартаа ч тэдний амыг ангайлгаж чадсан нь энэ жагсаалын
хүч юм.Орон даяар хийснээрээ олны хүч оломгүй болохыг харуулан нэг удаа ч
гэсэн тэдэнд ташуур өгөөд авлаа.Хаа хол 350 гаруй км Гурвантэсээс Тост
Тосон Бумба Хөвд Хуршуутаа хамаалан үгээ хэлэх гэж малчид ирсэн байхад
хэдхэн алхаад ирэх халуун байшингаасаа хөлөө л цухуйлгаж чадахгүй хар
шүлсээ үсчүүлэн шүүмжлэх харин чи хамгийн өрөвдмөөр биш гэжүү?????
Хүйтэнд ажрихгүй жагссан иргэдийн үг хэдэн зуун хүний амьдралын төлөөх
үг байсан энэ бол үнэн, магадгүй тэр хүмүүсийн тоонд "матарлаж" суугаа
чи ч мөн адил тууж л яваа. Жагсаалд гараад ирэх зориггүй чамд жаргал
ихэдсэн гэж огтхон ч бодогдохгүй байна. Өөлөн муулан суугаа өчүүхэн чамд
өрөөлийг бодох сэтгэл үнэндээ яаж ч байхав дээ. Хуулиа дээдэлсэн тайван
жагсаал худраггүй төрийнхөнд нудрага байгааг сануулах эхний алхам болж
чадсан нь ойлгомжтой.
Шүүмж бичих гэж бэдчиж суухаар
Шүлэг эхлээд цээжилж сур
Зохиол ном уншаад ирэхээр
Зорилгогүй шүүмж бичхээ аяндаа байчихнаа.
Ц.Гандэлгэр.
Сэтгэгдэл