СИЛЬВЕСТР СТАЛЛОНЕ НАС БАРААГҮЙ


СИЛЬВЕСТР СТАЛЛОНЕ НАС БАРААГҮЙХолливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлонег нас барсан тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан нь олон хүнийг гонсойлгоод авлаа. Энэ сарын 17-нд фэйсбүүкийн "R.I.P Sylvester Stallone” гэх хуурамч пэйж хуудаст  "Тэр биднийг орхисон ч бид түүнийг мартахгүй. Бидний хайрт жүжигчин 1946 оны долдугаар сарын 6-нд Нью-Йорк хотод төржээ” гэж мэдээлэл тарсан юм. Энэхүү мэдээлэл нь пэйж хуудасныхаа дагагчийг нэмэгдүүлэх зорилгоор худал  болохыг нь алдарт жүжигчний төлөөлөгч албан ёсоор мэдэгджээ.

inm-3 Сильвестр Сталлоне нас бараагүй

Өдгөө 71 настай Рокигийн дүрээр олон сая хүний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн алдарт жүжигчин Сильвестр Сталлонег өнгөрсөн оны есдүгээр сард таалал төгслөө гэх мэдээллийг дээрх пэйж хуудсанд мэдээлж байв. Өмнө нь 2016 оны есдүгээр сарын 04-нд Сильвестр Сталлоне нас барлаа гэсэн цуурхал мөн тарж байжээ. Энэ мэдээлэл жүжигчний фэнүүдийг шоконд оруулж, олон нийтийн сүлжээнд маш их эмгэнэл тархаж эхэлсэн тул нэрт жүжигчин ийм явдал болоогүй гэдгээ мэдэгдэн, Оросын боксчин Сергей Ковзалев болон охинтойгоо авахуулсан зургийг нийтэлж байсан юм.

00003 Сильвестр Сталлоне нас бараагүй

fhotos-2017 Сильвестр Сталлоне нас бараагүй


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.