Эрлэгийн үүдэнд дуудагдах хүн нэмэгдэв үү


Эрлэгийн үүдэнд дуудагдах хүн нэмэгдэв үүЕрөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дуудан ирүүлж, эрүүдэн шүүх шаардлага байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн санууллаа.

Өмнөх Засгийн алдаатай бодлогоос болж Монголд алдагдалд орж байна гэж үзэж байгаагаас тэр. Тодруулбал, үйл ажиллагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой компани эрчим хүчний эх үүсвэрээ авах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл аваагүй. Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнээс болж эрчим хүчээр хангаагүй тул гэрээг цуцлахаар болсон. УИХ-д мэдэгдэлгүй дур мэдэн гэрээг өөрчилсөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгах ёстой, хариуцлага тооцох ёстой хэмээн Ц.Даваасүрэн үг хэлэх бүртээ тодотгоно билээ.

Дубайн гэрээг дурьдах бүрт Ч.Сайханбилэгийн нэр холбоо үг мэт хамт хэлэгддэг. Удахгүй эрлэгийн үүдэнд биш шүүхийн үүдэнд дуудагдаж мэдэх л бололтой.

niigmiintoli.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.