Улсад 70 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ


Улсад 70 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ

 

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн улмаас 69 тэрбум  546 сая 211 мянган төгрөгийн хохирол улсад учирчээ. Үүнээс 11 тэрбум 201 сая 118 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Харин 2018 он гарсаар эхний хоёр сарын байдлаар 305 гэмт хэрэгт эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол 31 хэргийг хаах саналтай, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар шийдвэрлэсэн аж. Шинээр эрүүгийн 17 хэрэг хүлээн авч, 237 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.