Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Эрдэнэс Таван толгой" компанийн ТУЗ-ийн хурлаас гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийв.
Цахим орчинд "Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаа өгөхөөр өргөдлөө өглөө хэмээх мэдээлэл тархсан. Тэрээр үүнийг үгүйсгэж цуу яриа урд нь ч гарч байсан хэмээн мэдэгдлээ.
"Эрдэнэс Таван толгой" компанийн хувьд ногдол ашиг тараах асуудал олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа. Үүнд Эрдэнэс Таван толгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хариулахдаа, "Өр төлбөргүй байх ёстой гэсэн хөрөнгийн зах зээлийн үндсэн шаардлагыг бид биелүүлэх ёстой. Өнгөрөгч онд төлөвлөгөөнөөс доогуур нүүрс олборлосон ч 438 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. 2.5 сая иргэн манай компанийн хувьцааг эзэмшдэг. Юуны өмнө хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хийнэ. Нээлттэй эсвэл хаалттай хувьцаат компани болох эсэхийг СЗХ шийдвэрлэнэ. Хувьцааны арилжаа нээгдсэнээр иргэд хувьцаагаа борлуулах эрх үүсэх юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал энэ оны гуравдугаар сарын сүүлээр болно. Эрдэнэс Таван толгойн нийт хувьцааны 65 хувийг Засгийн газар эзэмшдэг. Тиймээс Засгийн газар ногдол ашиг тараах эсэхийг шийднэ”гэв.
"Эрдэнэс Таван толгой" компани өнгөрсөн онд 8.4 сая тонн нүүрс экспортолж 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Үүнээс 243 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн аж. Уурхайн аман дээр өнгөрсөн жил 4 сая тонн нүүрс нөөцөлж байсан бол энэ тоо нэг сая тонноор буурчээ. Он гарсаар хоёр сая тонн нүүрсийг тус компани экспортод гаргасан байна.
Тус компани Чалко компанид 100 сая, TTJVCo компанийн 60 сая ам.долларын өрийг өнгөрсөн жил барагдуулсан бөгөөд өчигдөр Хөгжлийн банкны 150 сая ам.долларыг шилжүүлснийг "Эрдэнэс Таван толгой" компанийн удирдлагууд хэллээ.

Б.Заяа
Сэтгэгдэл