Бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн асуудлыг нэгэнт зохицуулсан гэж үзэх ёсгүй


 Бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн асуудлыг нэгэнт зохицуулсан гэж үзэх ёсгүй

Японы засгийн газар  бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн асуудлыг нэгэнт зохицуулсан гэж үзэх  ёсгүй бөгөөд энэ тухай баримталж байгаа байр суурь нь дайны үед үйлдсэн хүн  төрөлхтний эсрэг гэмт хэргийг нь хаацайлж чадахгүй хэмээн БНСУ-ын ерөнхийлөгч  Мун Жэ Ин 1-ний өдөр "3-р сарын 1-ний хөдөлгөөн” үүссэний 99 жилийн ойн арга  хэмжээнд оролцох үедээ хэлсэн байна.


Тэрээр, түүх эмгэнэлтэй,  эмзэг байх тусмаа хүмүүст мартагдах ёсгүй. Түүнийг эргэн харж, байнга ухамсарлах  нь асуудлыг зохицуулах зөв арга зам юм. Японы засгийн газар хүн төрөлхтний  нийтлэг үзэл суртлыг хүндэтгэж, түүхэн үнэнд голч хандах ёстой. Мөн тухайн үед  хохирсон хөрш орнуудтайгаа үнэнхүү эвлэрч, ирээдүйг хамтдаа нээж, энх тайвнаар  зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжихийг Япон улсаас хүсэж байна гэжээ.  


Докдо арлын асуудлаар Мун  Жэ Ин хэлэхдээ: Докдо арал бол БНСУ-ын нутаг дэвсгэр, салшгүй нэг хэсэг. Үүнийг  Японы тал үгүйсгэх нь империалист түрэмгийлэл хийснээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа  хэрэг юм гэжээ.


Харин Солонгосын хойгийн  энхийн асуудлаар хэлэхдээ: Солонгосын хойгийн тусгаар тогтнолын 100 жилийн ойг  тохиолдуулж энх тайвны нэгдмэл цогц, эдийн засгийн хамтын цогц байгуулж, Өмнөд  Умардын хагацлыг хойгийн энх тайван, хөгжлийн тээг болгохгүй байхыг хүсэж байна.  Энэ зорилтыг биелүүлэхийн тулд хамтдаа хичээн зүтгэхийг нийт ард иргэдэд хандан  уриалж байна гэжээ.


ХОУР

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.