Америкийн дэд ерөнхийлөгч Японд айлчлав


 Америкийн дэд ерөнхийлөгч Японд айлчлав

Синьхуа агентлагийн мэдээ: 7-нд, Японд айлчилж буй  Америкийн дэд ерөнхийлөгч Мике Пенсе Японы ерөнхий сайд Абе Шинзотой хэлэлцээ  хийж, холбоотны харилцаагаа эрчимжүүлэх, Умард Солонгост дарамт үзүүлэхээ улам  идэвхжүүлэх талаар хоёр тал тохиролцоонд хүрчээ.

Абе Шинзо: Мике Пенсе дэд ерөнхийлөгчийн энэ айлчлалаар  хоёр орны дипломат харилцаа, улс төр, аюулгүйн хамгаалалт, эдийн засаг зэрэг  салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна  гэлээ. 

Тэрээр: Сүүлийн үед Японд суугаа Америк цэргийн нисэх онгоц  Окинавад хэдэн удаа осолдсонтой холбогдуулан, цэргийн нисэх онгоц зэрэг  төхөөрөмжийн аюулгүйн баталгааг найдвартай болгохыг Америкийн талаас хүссэн  бөгөөд "бэлгийн боолчлол”-ын асуудлаарх Япон, Өмнөд Солонгосын хэлэлцээрийг  үнэнхүү хэрэгжүүлэхийг Өмнөд Солонгосоос хүсэж байгаа байр суурь зэргийг  Америкийн талд мэдээлжээ.

Мике Пенсе: Хэвлэлийн бага хуралд хандаж, Америк, Японы  холбоотны харилцааны чухал чанарыг онцолсон бөгөөд хоёр орны эдийн засгийн яриа  хэлэлцээг үргэлжлүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.