Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой ХХК-тай тус аймаг нь хамтран ажиллах гэрээг 2015 онд байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд жилд 5 сая долларыг манай аймгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалт, хүн зоны боловсрол эрүүл мэндэд зориулж ирсэн. Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч Х.Батболд болон холбогдох албаны хүмүүс Оюутолгой ХХК-д ажиллаж буй Өмнөговийнхоо иргэд хөдөлмөрчдийн төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсон, бодит нөхцөл байдалтай биечлэн танилцлаа. Ойрын 10 жилийн дотор тус компаний нийт ажилчдын 50-аас доошгүй хувь нь Өмнөговийн иргэд байх, орон нутгийн компаниуд бараа ажил үйлчилгээ ханган нийлүүлэлтэд давуу эрхтэйгээр оролцдог байхыг Өмнөговьчууд зорьж байна.
Ханган нийлүүлэлт, хүний нөөц хариуцсан ажлын хэсгүүдийг байгуулсан ба тэдний уулзалт, хамтын ажиллагааны үр дүнд манай аймгийн компаниуд давуу эрхтэйгээр 14 төрөл, 30 гаруй бараа ажил үйлчилгээг ОТ болон түүний туслан гүйцэтгэгч компаниудад нийлүүлж байгаа бол сард дунджаар 100 гаруй иргэн ОТ болон туслан гүйцэтгэгч компаниудад ажилд орсон байна. 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 1 сар хүртэлх хугацаанд 815 иргэн ажилд оржээ.
Цаашид ханган нийлүүлэлт, хүний нөөцөд
Өмнөговьчууд давуу эрхтэйгээр оролцдог байхын зэрэгцээ анхаарвал зохих хэд
хэдэн асуудлыг тэд хөндлөө.
Тухайлбал: аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзах энэхүү уулзалтыг улирал
бүр тогтмол зохион байгуулах, ажилд зуучлаад зогсохгүй ажлын байрны тогтвортой
байдлыг бодлогоор дэмжих, туслан гүйцэтгэгч компаниудын цалин хөлсийг үндсэн
Оюутолгой ХХК-тай дүйцэхүйц болгох, тус компанид ажиллаж буй ажилчдаа мөн тэнд
орохоор зорьж буй иргэдийнхээ мэдлэг боловсролыг сайжруулахад нэн анхаарах
хэрэгтэйг ОТ-д ажиллаж буй Өмнөговьчууд онцолж байна.
Сэтгэгдэл