Гэр хорооллын иргэд эсэргүүцлийн жагсаал хийнэ


 
 Гэр хорооллын иргэд эсэргүүцлийн жагсаал хийнэ

А.ЦЭРЭНДОРЖ

Гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган энэ сарын 9-ний өдөр болох гэж байна.  Энэ талаар Гэр хороолол хөдөлгөөнөөс өчигдөр мэдээлэл хийлээ.  "Гэр хороолол хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Батсүх "Улаанбаатар хотод 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байна. Гэр хороолол хөгжиж байж утаа арилж, ядуурал, ажилгүйдэл буурна. Гэр хорооллыг хөгжүүлнэ гэдэг яндангийн тоог хасах эсвэл агаар цэвэршүүлэгч, амны хаалт тараах тухай асуудал биш. Эрх мэдэлтнүүдийн  утаагүй зуух,  шахмал түлшний бизнес бүр ч биш.  Хотын захиргаа газрын эзэдтэй түншлэх зарчмаар бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх тухай асуудал юм” гэлээ. Гэр хорооллын иргэдийн III чуулганы үеэр иргэдийн уулзалт болж, Д.Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.