ХЯНАЛТАНДАА АВААД БАЙСАН НУТАГ ДЭВСГЭРҮҮДЭЭС 24 ТОНН ХОРТ БОДИС ИЛРҮҮЛЖЭЭ


 
ХЯНАЛТАНДАА АВААД БАЙСАН НУТАГ ДЭВСГЭРҮҮДЭЭС 24 ТОНН ХОРТ БОДИС ИЛРҮҮЛЖЭЭ
 
ДАМАСК. /ТАСС/. Сирийн шинжээчид зэвсэгт дайнчдын хяналтандаа аваад байсан нутаг дэвсгэрүүдээс 24 тонн химийн хорт бодис илрүүлжээ. Энэ тухай Сирийн гадаад хэргийн орлогч сайд Фейсал Микдад сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

"Сирийн засгийн газрын цэргүүд химийн зэвсэг хэрэглэсэн гэж Барууны орнууд нотлохыг хүссэн. Бид маш их хэмжээний химийн бодис илрүүлсэн. Энэ тухай барууныханд олон удаа мэдэгдсэн хэдий ч тэд зөвхөн террористуудыг сонсохыг хүсч байна. Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдээр баруунынхныг томилдог. Тэд үнэнийг мэдэхийг хүсдэггүй. "Шинжээчид үнэнийг ярихгүй байна” гэж бид АНУ-д мэдэгдэх үед "тэд шинжээчид учир худлаа ярих боломжгүй” гэж хэлдэг” хэмээн тэрбээр ярьжээ.
Э.Аянзаяа
montsame


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.