Б.ЖАРГАЛСАЙХАН: "ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮГ ШОРОНД ҮХҮҮЛЖ БОЛОХГҮЙ...


50 бум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон Газрын тосны дарга асан Амарсайханыг сахартай байхад мөрдөнд хийж байгаад нас баруулж байв. Амарсайхан нас бараад том гэмт этгээдүүд хэргээ түүнд үүрүүлээд эрлэг тийш явуулсан түүхтэй. Түүнтэй адилхан үйл явц "Жаст"-ын Батхүүд тохиолдох вий. Ш.Батхүү олон жилийн турш сахарын өвчтэй, эмчлүүлж явааг нь мэднэ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: "ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮГ ШОРОНД ҮХҮҮЛЖ БОЛОХГҮЙ...

Хэрвээ энэ хүн нас барвал Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар сугараад үлдэнэ. С.Баяр, Г.Алтан, Ц.Нямдорж нарын холбоос ч бүдгэрч үгүй болох биз. Эрдэнэт үйлдвэр жинхэнэ утгаараа хятадуудын мэдэлд очино. Ш.Батхүүг шоронд хийх нь зөв. Гэхдээ нас баруулж болохгүй гэдгийг хууль хяналтынхан анхаарч байгаа биз. Энэ хүнийг үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.