ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЛАГИЙГ ЦЭВЭРЛЭНЭ


ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЛАГИЙГ ЦЭВЭРЛЭНЭ

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан худалдан авч, суурилуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад Х.Баделханд даалгалаа. Хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, технологийн хэрэглээнд нь эргүүлэн ашиглуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, ирэх оны тавдугаар сараас хэрэгжилтийг нь бүрэн хангуулахаар болжээ.

Мөн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж байхыг үүрэг болгов. Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд ашиглалтад оруулсан. Хоногт 160-190 мянган метр куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг байна. Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 1000-1200 метр.куб нойтон /10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний/ лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн 900 мянган метр куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байгаа юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.