Оюуны “талх” үйлдвэрлэгч байх ёстой телевизүүд юу сурталчлаад байна даа


 

Нийгэм цаг үе хүнд байгаа өнөө үед олон нийтийн гол мэдээллийн хэрэгсэл болох телевизээр нийгэмд  хэрэгтэй ашигтай нийтлэл нэвтрүүлэг гарах нь нүдний гэм болжээ. Телевиз бол оюуны "талх” үйлдвэрлэгч учраас хүмүүсийн оюун санаа, ухамсрын түвшинд хүчтэй нөлөө үзүүлдэг мэдээллийн хэрэгсэл юм. 

Бүх телевизээр дуу, бүжгийн тэмцээн явуулж байгааг нь харвал Монголчууд бүгд урлагийн хүмүүс болчихжээ. Шинжлэх ухаан, танин мэдэхүй, инженер техник технологи, өв соёл зэрэг тухайн улсыг хөгжүүлэх, урагш хөтлөхөд дэмнэх, өв соёлоо гээлгүй авч явахад туслах нийтлэл нэвтрүүлэг нэгээхэн ч алга. Ихэвчлэн шоу цэнгээнт нэвтрүүлэг,олон ангит кино, дуу бүжгийн тэмцээнүүд явах нь элбэг. Эдгээр нэвтрүүлэг хэнд үр ашгаа өгөх вэ?

ӨМӨЗО нь л гэхэд үр хойчдоо өв соёлоо мартуулахгүйн тулд цэцэрлэгийнхээ хажууд Монгол гэр барьж дотор нь Монгол тоглоом наадгай, уламжлалыг харуулсан зүйлүүдийг байрлуулж хүүхдүүддээ долоо хоногт нэг удаа өв соёлоо таниулж байна. Харин манайд ядаж л телевизийн хөтөлбөрүүдэд үндэсний уламжлалт ёс заншлаа хадгалсан, түүх соёлын өвөө сурталчилсан бүтээл ховор байгаа нь хүүхэд, залуучуудын хүмүүжил нийт үзэгчдийн соёлын дархлаа буй болоход дутагдалтай байгаа юм. Телевизүүд нь эфирийнхээ цагийг баян ядуугаараа ялгалцаж, өвчин зовлон ярьсан, хүнд хэцүү үедээ архи ууж тайвширдаг уруудах сэтгэлгээг өгөх Солонгос "савангийн дуурь”-аар дүүргэж энэ нь нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлж байна.

Телевиз бол оюуны "талх” үйлдвэрлэгч учраас хүмүүсийн оюун санаа, ухамсрын түвшинд хүчтэй нөлөө үзүүлдэг мэдээллийн хэрэгсэл юм. 

А. Дүүрэнжаргал

FACT.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.