"Бүтээн
байгуулалтын жил-2018" нэгдсэн өдөрлөгийг 3 сарын 18-нд бүтэн өдрийн
турш амжилттай зохион байгуулж, "Бид хамтдаа-600" аймгийн удирдлагууд
иргэдтэй уулзах нээлттэй уулзалтыг зохион байгуулав. 2016 оны 7 сараас
хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа аймгийн Засаг
дарга Н.Наранбаатар иргэд хөдөлмөрчдөд тайлагнахын зэрэгцээ цаашид хийж
хэрэгжүүлэх ажлаа танилцуулав. Иргэд олон нийтийн санал санаачилгад
тулгуурласан "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны
хөтөлбөрийг боловсруулж, одоогийн байдлаар 51 хувьтай биелүүлээд байна.
Иргэдийн
эрүүл мэнд, боловсрол, ажлын байрыг нэмэгдүүлж, аймаг орон нутагтаа
бүтээн байгуулалт хийж амьдрах орчин нөхцөлөө сайжруулаад байна.
"Бид хамтдаа-600" аймгийн удирдлагуудын ажлын тайлан уулзалтын үеэр Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орон нутгийн иргэдийг хамгийн олон ажлын байраар хангасан Монголын алт ХХК, Шанх транс ХХК, Уужим-Од ХХК-ийг 2017 оны "ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ"-оор өргөмжлөв.
Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар бүтээн байгуулалтад иргэн бүрийн оролцоо чухал тиймээс хүн бүр, иргэн бүр хамтдаа бүтээн байгуулж, цэцэглэн хөгжихийг уриаллаа.
Сэтгэгдэл