БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат Герман улсын Берлин хотод зохион байгуулагдсан олон улсын Аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоно гээд явсан ч үзэсгэлэнд бүрэн оролцолгүй Аерофлотын онгоцоор Турк явж Монголын ховор амьтан угалзын лицензийг дуудлага худалдаа нэрээр зарж гадаадын компанийг хөлжүүлэх хувилдаан хийгээд ирсэн хэмээн шуугиж байна. Үнэн худлыг нь бүү мэд. Цаг хугацаа харуулах учир харж байхаас яалтай. Хөгшин, насны жамаараа бурхан болох угалз олонтой Ховд , Баян-Өлгий болон хангай, говийн гайгүй газруудын ангийн лицензийг өндөр үнээр авч манай улсад амжилттай хэрэгжиж байгаа байгалийн нөөцийн хамтын менежментийг сөнөөх төлөвлөгөө хийжээ. Туркийн компани өндөр үнээр авалгүй яахав, ямар тэд ан амьтан хамгаалж байгаа нөхөрлөлүүд, ангийн отог, агнуурын менежментийн төлөвлөөг хэрэгжүүлэх гэж сохор зоос зарах биш. Дуудлага худалдааг дотоодын компаниудын дунд зохион байгуулж байгаа гэж гэмгүй хүн шиг царайлах нь л дээ. Монголын Нэг компанид Туркийн компани мөнгө нийлүүлж бүх ашигтай ангийн лицензийг аваад монопольдох төлөвлөгөө гэсэн үг. Цэрэнбатын ангийн лицензийг гадаадын компанид дуудлага нэрээр өгөх, Баярцогтын мөнгө угаасан хэрэгүүдийн хооронд ялгаа харагдахгүй байна.
Турк улсын " Шикар саффари" ХХК яг ийм дуудлага худалдааг Киргиз, Пакистан улсад 2016 онд зохион байгуулаад дээрх улсуудын спорт агнуурын аялал жуулчлалыг зогсонги байдалд оруулж Засгийн газар, нутгийн иргэдийг хохироогоод хөөгдсөн түүхийг Монголд давтах нь ээ. Энэ хуйвалдааныг хариуцсан яамны сайд Цэрэнбат дэмжээд, зарлаад байгаа нь ямар учиртай юм бол?!
Сэтгэгдэл