Баянаа аваргынхнаас АЙСАН шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ Солонгос “зугтжээ”


Баянаа аваргынхнаас АЙСАН шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ Солонгос “зугтжээ”МҮБХ-д 28 жилийн дараа сая нэг салхи орж мөнхийн тэргүүн гэгдэж байсан Р.Нямдоржийг өөрчилж УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэг тэргүүннээр сонголоо. Тэргүүн солигдсон нь салхи орсоны шинж ч олон жил сөрөг хүчин явсан дархан аварга Х.Баянмөнхийн талынхан холбоонд өөрчлөлт шинэчлэлтийг дээр дооргүй хийх төлөвлөгөөтэй байсан. Харин  Р. Нямдоржийнхон салхийг дээгүүрээ буюу тэргүүнийг өөрчилөх хэмжээнд л хийхээр эртнээс бэлдсэн гэнэ. Энэ нь холбооны одоогийн гүйцэтгэх удирдлага, санхүүгийн тогтолцоо зэргийг тэр хэвээр нь хадгалана гэсэн үг юм. Тийм ч учраас дэд тэргүүнээр Д.Данзанг улираан томилж харин гүйцэтгэх тэргүүнээр Р.Нямдоржийг буцаан залах тохироотой байсан. Үүнийг нь мэдсэн Баянаа аваргын талынхан маш ширүүн эсэргүүцсэн тул шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ их эе тарсанаас ердөө гурван цагийн дараа л Солонгос яаран нисжээ. Одоо холбооны дэд болон гүйцэтгэх тэргүүний найраа Сөүлд хийгдэхээр болж байна. Ирэх сарын 5 гэхэд дэд болон гүйцэтгэх тэргүүнийг сонгох гэнэ.

Nuuts.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.