"Эрдэнэт” үйлдвэрийг гадны бакинд нийт дөрвөн удаагийн зээлэнд барьцаа болгон тавьж, дараа нь "Жаст” группийнхээ дампуурлыг зарласан алдарт Ш.Батхүүг АТГ саатуулсан тодруулбал "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж, ӨАБНУ-ын "Стандарт" банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн гэх хэргээр "Жаст" группийн Ерөнхий Захирал Ш.Батхүүг баривчилж, цагдан хорьсон билээ.
Уг хэргийг АТГ шалгаж байгаа гэсэн бөөрөнхий үгтэйгээр сүүлийн дөрвөн жил гаруй дуншсан боловч хэн ч ямар ч хариуцлага хүлээлгүй, гэм буруутай нь тогтоогдолгүй өдийг хүрсэн билээ.Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах шатандаа орж буй "Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар АТГ сүүлийн өдрүүдэд сүрхий идэвхтэй ажилласан нь цаанаа улс төрийн машин давхар ажиллаж байгааг илтгэнэ.
Ш.Батхүү сурсан зангаараа шүүгчээс татгалзах зэргээр саатуулагдах нөхцлөөс зугтах гэж оролдсон ч нэг сарын хугацаанд цагдан хорих шүүгчийн захирамж гаргаж дөнгөсөн байна. Харин тэрээр сахарын өвчтэй гэх бөгөөд цагдан хоригдсонтой холбоотойгоор эмчилгээ нь тасалдаж, биеийн байдал нь эрс муудсанбайна. Цаашид яг ийм байдлаар удаан хугацаагаар хоривол амь насаа алдах ч эрсдэл бий гэнэ.
Эх сурвалж Шуурхй.мн
Сэтгэгдэл