Анголын армийн генерал Жорж Алвес Перез (Пиркаш) болон Монгол эмэгтэй Сүрэн нарын хайр дурлалд хил хязгаар байхгүй ажээ. Ангол буюу Анголын Бүгд Найрамдах Улс нь Өмнөд Африкийн улс юм. 1975 онд Ангол Улс Португалийн колониос гарч, тусгаар улс болжээ. Түүнчлэн 1976 оны 12-р сарын 1-ээс хойш НҮБ-ын шинэ гишүүн орноор оршин тогтнож байгаа юм.
Генерал Жорж Перез 1943 оны 8-р сарын 4-нд хөрөнгөтний гэр бүлд төрсөн бөгөөд Португал хэлээр ярьдаг
Анголын армийн генерал Жоржийн эцэг, эх Португалийн Колони дахь Ангол хотод амьдардаг байжээ. Жорж бол тэдний хамгийн бага хүүхэд байв. Жоржийн ахан дүүс Португалид төрж өссөн хэдий ч Африкт амьдардаг байсан аж.
Өсвөр насандаа Жорж "Лак"-ийн элит сурагчдын хамт колоничлогчдын эсрэг хувьсгалд идэвхтэй үйл ажиллагаа явуулжээ. Дараа нь тэрээр мэргэжлийн хувьсгалч болж, Саладзарагийн фашист дэглэмийн эсрэг тэмцсэн юм.
1975 онд 11-р сарын 11-нд Ангол Улс тусгаар тогтнохын хажуугаар анхны Ерөнхийлөгчөө сонгосон юм. Ерөнхийлөгчийн албан тушаалд ЗХУ-ынг дэмжигч "MPLA" группийн удирдагч Агнистино Нето томилогдож, Ангол Улсын захиргааны төвд байрлан ажилладаг байжээ.
Гэвч Ангол улсад тусгаар тогтнол нь энх тайвныг авчирсангүй. Яагаад гэвэл улс оронд иргэний дайн эхэлсэн төдийгүй ЗХУ болон АНУ-ын хооронд мөргөлдөөн үүсчээ. Мөн зэвсэгт мөргөлдөөн ойролцоох улс орнуудад хүртэл нөлөөлөв. Ингээд ч зогсохгүй Анголын дайнд ЗХУ болон Куб улсын цэргүүд оролцдог болов.
Жорж 1962 онд Москвагийн Үндэсний эдийн засгийн их дээд сургуульд сурчээ. Тэрээр 1969 онд сургуулиа Плейхановын одон буюу Хөдөлмөрийн улаан тугийн одонтой төгсчээ. Москвад байхдаа тэр Монгол эмэгтэй Сүрэнд хайртай болж, улмаар охинтой болжээ. Дараагаар нь Жорж хамтдаа БНМАУ (Монгол)-д зочлон ирсэн байна.
Тэднийг ирээд удаагүй байтал Жоржийг МАХН, Дотоод хэргийн яам Капиталист удмынхан хэмээн албадан гаргажээ. Харин Сүрэн эх орноо орхин явж чадаагүй учир тэр хоёрын хайрын түүх ингээд дуусчээ.
1976 онд Жорж Анголоос коммунистаар Монголд ирж, Монгол Ардын Намын их хуралд оролцжээ. Тэрээр эхнэр охинтойгоо уулзсан хэдий ч хатуу хяналтанд байсаар байгаад нутаг буцсан байна. Түүнчлэн 1977-1980 оны хооронд хоёр удаа Монголд ирээд буцсан түүхтэй билээ.
Жорж 2001-2003 онуудад Ардчилсан хувьсгалын үеэр Монголд гурван удаа ирсэн боловч түүний хайрт Сүрэн нь аль хэдийн өөр хүнтэй гэр бүл болсон байжээ. Тухайн үед тэрээр хайрт Сүрэнтэйгээ уулзаж чадаагүй хэдий ч охинтойгоо уулзаж амжсан байна.
Энэхүү гунигт түүхийг Жоржийн найз, Пепетела нэрээрээ танил болсон Анголын зохиолч Артур Карлос Маурисио Пестана дес Сантос "The Plateau and the Steppes" буюу "Өндөрлөг болон нам газар" гэсэн нэртэйгээр бичиж ном гаргажээ.
Тус романы гол дүрүүдэд Жулиа болон түүний хайрт залуу Сарангэрэл нар гардаг. Энэхүү роман Жоржийн гунигтай хайрын түүхээр хийгдсэн билээ. Сүрэнг (Жулиа), Жоржийг (Сарангэрэл) гэж нэрлэсэн нь Жоржийн хайр шөнийг гэрэлтүүлэгч саран адил гэрэлтэй байсан бол Сүрэний хайр Жулиагийн амьдрал шиг дардан байж чадсангүй гэж санааг тус романаараа гарган өгсөн бөгөөд тэдний зохиолын гол дүрүүдийн нэрийг ийнхүү өгсөн байна.
Уг романд зохиолч Монголын аж амьдрал, тухайн цаг үеийн асуудлын талаар маш сайхан бичжээ.
Сэтгэгдэл