Дөрвөн хүүхдийн ээж хөгжлийн бэрхшээлтэй иргэн Д.Уянгын талаар Монголчууд маань андахгүй мэдэх болсон билээ. Интернет сүлжээнд Осоржамаа хүүтэй нийлж Live бичлэг хийж нэг хэсэг олны танил болоод авсан Д.Уянга "Үнэн худлын дэнс" нэвтрүүлгийн хөтлөгч М.Орхонтой холбогдож нэвтрүүлэгт нь орох хүсэлтээ тавьжээ. Хөтлөгч М.Орхон уг хүсэлтийг нь зөвшөөрөөгүй тул иргэн Уянга хэл амаар доромжилсон тухай өөрийн фэйсбүүк сүлжээнд мэдээлжээ.
"Надад олон хүн ханддаг үнэн зөв үнэхээр тус хэрэгтэй хүнд би туслахыг хичээдэг. Гэтэл сая утас дуугарав. Үнэн худлын дэнсийн хүн мөн үү? Би мөн гэлээ. Өөрийн чинь нэвтрүүлгийг үздэг гоё нэвтрүүлэг, би 4 хүүхдийн ээж хөгжлийн бэрхшээлтэй Уянга гэж эмэгтэй байна. Чи надад туслаж нэвтрүүлэг хийж өгөөч. Би өөрөө Осоржамаатай цуг байсан мөн үү? Мөн. Би аан уучлаарай би нэвтрүүлэг хийхгүй ээ уучлаарай. Хөөе чи муу яахаараа хүн бла бла. Би утсаа таслав. Гэтэл ийм мессэж ирлээ гэж хаха. Хүнд туслаж нэвтрүүлэг хийнэ гэтэл тэнэг мангар мэдрэл хөтлөгч үхээсэй гэж бичүүлнэ. Зарим нь нэвтрүүлэг хийсэнгүй үхээсэй гэж загнадаг болжээ. Одоо энэ нөхөр өөрийн ФБ дээрээ намайг юу гэж гүтгэж муулж бичих болдоо хөөрхий??? Ийм эх хүн байдагт гайхаж байна. Намайг бол зүгээр л заналхийллээ" гэжээ.
Сэтгэгдэл