АНУ-ын виз хүсэгчээс сүүлийн 5 жил ашигласан сошиал хаягийг нэхдэг болно


АНУ-ын виз хүсэгчээс сүүлийн 5 жил ашигласан сошиал хаягийг нэхдэг болно

АНУ-ын төрийн департмент тус улсад зорчих бүх төрлийн виз хүсэгчээс сүүлийн 5 жилийн хугацаанд хэрэглэсэн, хэрэглэж байгаа сошиал сүлжээний хаягнуудыг нь шаарддаг болох саналыг боловсруулжээ.

Үүнээс өмнө зөвхөн сэжигтэй хүмүүсээс ийм мэдээлэл шаардах тухай журам гаргаж байсан юм. Харин одоо урт болон богино хугацаанд АНУ-д саатах бүх хүмүүсээс уг мэдээллийг шаарддаг болох гэж байна.

Төрийн департментын саналд 60 хоногийн хугацаанд олон нийтээс санал авсны дараа хэрэгжүүлэх шатанд орох юм.

АНУ-д жилд 15 сая орчим хүн бүх төрлийн визээр зорчдог гэдэг. Виз хүсэгчээс авсан сошиал хаяган дахь мэдээллийг тусгай програмаар шинжилж, уг хүнд виз олгох үгүйг шийдэх юм.

Тодруулбал террорист, экстремист агуулгатай мэдээ, мэдээлэлд хандаж, бусдад тарааж байсан түүх илэрвэл виз авах найдлагагүй болно гэсэн үг.

Уг хяналтын програмын анхны хувилбар нь алдаа ихтэй, үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгааг 2017 оны хоёрдугаар сард АНУ-ын дотоодыг хамгаалах департментын шалгалтын тайланд бичиж байв.

Анх Сан Бернардино хотод гарсан аллагын дараа АНУ-д зорчигчдын сошиал медиа хэрэглээг шалгаж байх асуудал Конгресст яригдаж эхэлсэн юм.

Эх сурвалж: The Verge

Э.СЭМҮҮН, IKON.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.