Хотын дарга С.Батболд Хятад түншүүддээ 42 сая долларын гүүрэн замын ажил өгөхөөр улайр ч байна


Хотын дарга С.Батболд Хятад түншүүддээ 42 сая долларын гүүрэн замын ажил өгөхөөр улайр ч байна

 

Нийслэл хотын түгжрэлийг бууруулна, үүний тулд Замын цагдаагийн уулзвар дээр давхар гүүрэн зам барина, гүүрийг 47 сая ам.доллараар хийнэ гэсэн хотын даргын бодлого асар их шүүмжлэл дагуулж байна.

1-р хувилбар зам хаахгүй, өртөг нь 4 сая доллар. Дотоодын ажил гүйцэтгэгчид хийх боломжтой.

2-р Замын цагдаагийн авто замыг 1.6 жил зам хаана, дугаарын хязгаарлалт хийнэ, өртөг нь 42 сая доллар…МАН-ын   хотын дарга С.Батболдын Хятад түншүүд хийнэ гэсэн

Энэ асуудал нэлээн хурцаар тавигдаж байгаа. ЕТГДарга З.Энхболд

цахим хуудасаараа мэдээлээд авсан.

Мөн цахим хэрэглэгч БАТКА энэ шийдвэрээ ийм болговол БРАВО БАТБОЛД болох гээд байна гэдэг саналаач бас хэлсэн нь цахим орон зайд энэ санал нэлээн өндөрөө авч трэнд болсон юм.

Замын цагдаагийн уулзварт уг гүүрээ барихын тулд 1.6 жил зам хаана гэх. Үүний сацуу урагшаа 8 түр гарц нээх тухай ч ярьж байна.

Энэ бүхэн төмөр замаас урагшаа буюу Богд уулын амууд, Туул голын хөндийгөөр хууль бусаар баригдсан орон сууц, хаусуудад амьдардаг хүмүүст л чиглэсэн.

Тэднийг хотын төв рүү саадгүй, түжрэлгүй орж ирэхэд зориулагдсан бодлого гэдэг нь илт. Түүний энэхүү бодлогыг НИТХ-ын гишүүд түүн дундаа МАН-ынх нь генсек хүртэл эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Үнэндээ нийслэлийн 1.3 сая иргэд, оршин суугчдын хувьд 32-ын тойргоос хойших бодлого, тэндэхийн утаа, тоос, хөрсний бохирдлыг шийдэх нь амин чухал асуудал.

Манай хотын дарга нар Нийслэлийн төр захиргааг Яармаг руу нүүлгэхээр шийдвэрлэснийг ч хотын ихэнх иргэд ойлгохгүй байгаа. Наад зах нь хотын захиргаа нүүж очих газарт очиж бичиг баримт бүрдүүлж, ажил хөөцөлдөхийн тулд очиход хэтэрхий холоос эхлээд асуудал бий.

Уг нь С.Батболдын өмнөх хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэр гарган шав тавьж байсан билээ. Энэ нь хамгийн их бохирдол, утаа ихтэй бүсийн иргэдийн хувьд гэрэл гэгээтэй мэдээлэл байсан.

Харин урагш агаар сайтай гэгдэх дэлхийн хамгийн эртний Дархан цаазат Богд хан уул, хотынхны усны эх үүсвэр Хатан Туулын эрэг хөвөөнийхөн рүү чиглэсэн хотын одоогийн бодлого ийнхүү шүүмжлэл дагуулахаас аргагүй бас нэгэн сэдэв болоод байна.

Мөн "Аз жаргалтай гэр бүл” хөшөө босгохоос өөр нийслэлийнхээ иргэдийнхээ төлөө нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийгээгүй мөртлөө хятадуудыг дэмжиж тэдэнд хөрөнгө оруулалт хийж байгаа нь иргэдийн ундуйцалыг ихээхэн хүргэж байна. Засгийн газрын удирдлага хүртэл түүнийг удаа дараалан загнаж явсан. Нийслэлийн сонгуульд хуруугаа ч хөдөлгөөгүй нийслэлийн дарга болж олон ахан дүүсээ албан тушаалтай болгосон байгаа нь журмын нөхдийн дургүйцлийг бүр ихээр дэвэргэж байгаа.С.Батболдыг 2020 оны сонгуульд Нийслэлийн МАНыг ялагдуулах ажлыг хийгээд яваа гэж нам дотор шуум тарсан сурагтай сонгууль дөхөөд оффшор авилгын асуудал илэрч эхлэх бий дээ.

С.Болд

http://www.tusgaar.mn/49292


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.