Хадны мангаа шиг 2 урвагч өвгөний царайг харж хэчнээн муухай цочив оо! Нэг нь "Алт хөтөлбөрөөр", нөгөөх нь "Мак компани"-иар эх орноо цөлөмчхөөд, одоо нэг их "эх оронч"-ийн дүр эсгэх нь хэчнээн жигшмээр, бас ой гутам байв аа! Шөнө нь өнөөх 2 чинь хадны мангаанууд болж зүүдэнд орж ирээд, хар дарсан зүүднээсээ арай гэж сэрэв. Өнгөрсөн 28 жилийн алдаа завхрал, хар дарсан зүүд энэ мэт төрд шүглэсэн, "үхэшгүй мөнхийн Кашей"-нуудаас үүдэлтэй. Хоёулаа УТТ-ны гишүүн, нэг нь уул уурхайн сайд, ерөнхийлөгч гээд Монголын хамаг л өндөр албыг хашсан. Улсын чухал, нууц мэдээллүүдтэй ойр байсанаа ашиглаж, хувийн компани байгуулж, хувийн компанид зөвлөх хийж, өөрсдөө л баяжицгаасан. Бас болоогүй хоёулаа "Чингисийн одон" зүүчихсэн гэж байгаа. Ямар гавьяа байгуулсан гэж тэр вэ?! Өнөөх Сумьяабазар нь "Алт хөтөлбөр-2"-ыг үргэлжлүүлнэ гээд л дэвээд байна. Энэ Оюун-Эрдэнэ уг нь их зөв бодолтой залуу шиг байдаг. Гэтэл энэ 2 егзөрийн хийсэн нүгэл, лайг мэдэхгүй, мэдрэхгүй байна, тэр ч бүү хэл нэвтрүүлэгт урьж залаад оруулж байна гэхээр гайхаш тасрах юм! Баялгийн сан нэрээр одоо дахиад л алтаа ухаж, гадныханд өгөх, цөлмүүлэх тухай тархи угаагаад эхэллээ! "Эрдэнийн хувь", "Эх орны хишиг", "Баян Монгол", "Хөгжлийн банк", "Баялгийн сан"! Тэд яасан ч хуурч дуусдаггүй худалчууд юм, бид яасан ч хууртаж дуусдаггүй гэнэн тэнэгүүд юм!
Л.Мөнхтөр
Сэтгэгдэл