УИХ-ын сонгууль ойртжээ. Улс
төрийн намуудын үйл ажиллагаа идэвхжиж эхэллээ. Өрсөлдөгчөө харлуулж,
өөрийгөө цэвэр ариун харагдуулах зохион байгуулалттай үйлдлүүдийг тэд ил
тодоор хийж байна. Улс төрийн намууд бие биеэ нухчин дарах гэж,
өрсөлдөгч намыгаа муухай харагдуулах гэсэн явуургүй улс төрийг ч хийж
эхэлсэн гэдэг нь тэдний үг үйлдэл бүрээс харагдах болов. Тухайлбал,
УИХ-ын чуулганы хуралдаанд МАН-ын 25 гишүүн бүгд үг хэлдэг бичигдээгүй
хууль МАН Засгийн газраас хөөгдсөний дараа хэрэгжих болсон.
Ингэхдээ тэд нэг л зүйлийг ярина. Өмнөхийг сөхөж тавина. Өнгөрсөн алдааг нь сануулах, өнөөдрийн байгаа байдлыг бодит байдлаас нь хоёр дахин муухай харагдуулахаар үг хэлэх тушаалтай. Ямартаа л ам.долларын ханшийг 2030 төгрөгөөр тооцож оруулж ирсэн асуудлыг ярихдаа Ардын намын гишүүн Д.Бат-Эрдэнэ 1300 төгрөгөөр тооцож байсан хоёр жилийн өмнөх буюу 2013 оны асуудлыг сөхөж тавин, өнгөрснийг санууллаа хэмээн УИХ-ын даргад загнуулах вэ. Байнгын хорооны хуралдаан, чуулганы үеэр яг л тоть шиг үг үсэг алдахгүй АН-ын эсрэг сөрөг пиараа явуулах болсон, тэд. Өнгөрсөн түүхийг сөхөх нь өнөөдрийн олж авсан нэр хүндийг нь унагах хамгийн зөв хувилбар гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдсэн хэрэг л дээ. Ер нь гээндээ ч, гоондоо ч бий гэгчээр парламентад суудалтай улс төрийн нам бүхэнд энэ өвчин халдчихсан. Өөрийгөө цэвэрхэн авч үлдэхийн тулд өнгөрсөн түүх бүрийг нөгөө намынхаа алдаа мэтээр харагдуулах гэж хичээдэг нь тэдний хамгийн найдвартай улс төрийн сөрөг пиар бололтой юм.
2008 оноос хойш хамтарч засаг барьчихаад дараа нь хамаг муу муухайг Ардын намын буруу мэтээр ярьж байсан АН-ын залийг ч бас мартаж болохгүй. 2012 оноос хойш болсон болоогүй эвсэл байгуулж, бүх л гайгүй албан тушаалыг авсан атлаа шударга дүр эсгэж шогтож яваа МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн ичгүүртэй араншинг ч ард түмэн мэдэж байгаа. Нэг сайдын суудлаар мөнхөд амаа таглуулдаг атлаа, ачир дээрээ болох болохгүй хор хутгаж явдаг ИЗНН-ыг ч басч боломгүй. Энэ бүхнээс харахад ёстой л улс төрд мөнхийн нөхөрлөл гэж үгүй мөнхийн эрх ашиг гэж бий гэдэг үг ой тойнд орохыг яана. Улс төрийн түр зуурын нөхөрлөлийн дараа тэд бие биеэ нухчин дарах, ямар ч хамаагүй зүйлд гүтгэж доромжлохоо юман чинээ тоохоо больсон.
Улс төрийн намууд нэгдэж нийлсэн шалтгаанаа улс орны эрх ашгийн төлөө гэж тайлбарладаг. Жилийн өмнөхөн л МАН Засгийн газарт хадаг, сүүтэй уригдахдаа улс орны эрх ашгийн төлөө хэмээн ярьж байсан удаатай. Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлаас ард түмнээ аварч гарахын тулд бид нэр хүндээрээ туг тахин намуудтай их эвслийн гэрээнд гарын үсэг зурлаа гэж ам тангараг өргөсөн нь өнөө хэр хэвлэлийн шарласан хуудаснаа буй. Харамсалтай нь МАН Засгийн газарт орж ирээд эдийн засаг сайжраагүй. Харин ч нөгөө намынхаа булхайг мэдэж авчихаад, улс орны хувь заяаг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлж, төрийн албаар дүүрэн намынхаа ажилгүй залуусыг шахаж, ах дүү амраг садны хэлхээг төрийн албанд гүн бат болгочихоод хөөгдсөн. Хөөгдөхдөө тэд өнөөх л ярьдаг зүйлээ ярьсаар байлаа.
Улс орны эрх ашгийн төлөө ажиллах гэсэн ч түр зуурын наймаа, том төслүүдийн хор найруулахад биднийг ашиглах гэж улайрлаа хэмээн гүрийсэн нь ичгэвтэр. Хамтарч ажиллах хугацаандаа нэг ч гэсэн том ажлыг, том ордыг тэд ард түмний эрх ашгийн төлөө явуулаагүй атлаа өөрсөддөө өнөөдөр хариуцлага ярихгүй байгаа нь ариун явдал уу. Ард түмэн тэнэг биш. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнгөрөгч пүрэв гарагийн чуулганы хуралдаан дээр улс орны хувь заяаг ийм эмгэнэлтэй байдалд оруулж, улсын данс улайж, төрийн албаны хэдэн хүний халаасыг тэмтэрч буй шалтгаан, түүний хариуцлагыг Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар хамтарч үүрэх ёстойг сануулав.
Өөрөөр хэлбэл, 2012 оноос хойш болсон болоогүй албан тушаал бүрийг авч, дуртай цагтаа шантаажилж, хүссэн шийдвэрээ гаргуулж байсан "Шударга ёс” эвсэл өнөөдрийн нөхцөл байдлын ял, ямбыг нь адилхан үүрэх ёстойг сануулсан юм. Эрхэм гишүүнтэй 100 хувь санал нэгдэж байна. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өнгөрсөн 25 жилийн ял, ямбыг тэд бүгд хувааж үүрэх ёстой. Улс орны амьдрал яагаад ингэтлээ доройтсон, стратегийн 15 ордтой, 50 сая хүнийг 500 жил тэжээх асар том аж үйлдвэрийн баялаг бааз суурьтай, алт, зэс, нүүрс, хүдэр, төмөр гээд дэлхийн үнэ хүрч бүх баялгийн эзэд болсон гуравхан сая хүнийг гуйлгачны амьдралаар амьдруулж, өгсөн цалингийнхаа талыг буцааж авах гэж байгаа буруутан ганцхан АН биш эсвэл Ардын нам биш.
Төрийг төвхнүүлэх гэж зүтгэж яваа хүн бүхэн энд буруутай. Төрийн бодлогоо зөв явуулсан бол бид нэг нэгнийхээ алдааг шүүж суух байсан уу. Улс төрийн намууд бие биеэ буруутгаж, бурууг бусдаас хайж суух байсан болов уу. Өнөөдрийн жижигхэн эрх ашигт хүлэгдэж, ард түмэн мөнгөний төлөө сонголт хийх байсан болов уу. Төрийн дээр нам сандайлаагүй бол, авлига албан тушаалаар цөөхөн хэдэн хүн хөлжиж, баян ядуугийн ялгаа ингэтэл ихсэхгүй байсансан. Цөөхөн хэдэн монголчууд маань харийн оронд хэдэн халтар төгрөгийн төлөө эрүүл мэндээрээ хохирохгүй байсан юм. Хоногийн хоолны мөнгөө авах гэж, эсвэл хэдэн том компанийн аманд багтаж бид гудамжинд жагсаал хийх хүртлээ доройтохгүй байлаа. Эдийн засгийг тэжээдэг ганцхан амь тариатай, түүнээсээ хараат амьдрах шалтгаан нь улстөрчид өөрсдөө болсон ийм эмгэнэлтэй цаг үеийг МАН, АН, ИЗНН, МАХН, МҮАН бидэнд авч ирсэн.
Өнгөрсөн 25 жилийн ял энэ таван нам, түүний цаана нуугдаж буй шантаажлагч олон жижиг намуудад хамаатай. Эх оронч дүр эсгэх атлаа начир дээрээ бүх зүйл тээг тавьж суугаа бие даагчид ч үүнд буруутай. Тэд өнөөдөр парламентын танхим дотроо зохион байгуулалттайгаар бие биеэ буруутгаж, түүндээ өөрсдөө баясч болох ч ард түмэн тэнэг биш. Ялыг нь ч хамтдаа үүрч, ямбыг нь адилхан эдэл, улстөрчид өө. Төрд биднийг төлөөлөх гэж суугаа МАН, АН, ИЗНН, МАХН, МҮАН, бие даагчдаас бид ирэх 2016 онд ял асууна, ямбыг нь ч эдлүүлнэ. Эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн буруутан та бүгд. Хэн нь ч энд илүү ял үүрч, ямба эдлэх шаардлагагүй. Алдаа бүхэн Ардын нам, Ардчилсан намаас болсныг бид мэднэ. Улс төрийн хөгийн хор найруулахад шударга дүр эсгэсэн эвслийн бүлэг, сайдын суудлаар амаа таглуулсан ИЗНН ч гэсэн оролцож байдгийг бид мэдэхтэйгээ байгааг сануулахад илүүдэх юун.

15 ордтой, 50 сая хүнийг 500 жил тэжээх асар том аж үйлдвэрийн баялаг бааз суурьтай, алт, зэс, нүүрс, хүдэр, төмөр гээд дэлхийн үнэ хүрч бүх баялгийн эзэд болсон гуравхан сая хүнийг гуйлгачны амьдралаар амьдруулж, өгсөн цалингийнхаа талыг буцааж авах гэж байгаа буруутан ганцхан АН биш эсвэл Ардын нам биш.

Б.Балжир
Сэтгэгдэл