Энэ хаврын анхны том шоy болох “The Boss” тоглолтын билет эрэлт ихтэй байна


Монголын Рок Поп, Хошин урлагийн уран бүтээлчдийн хамтарсан "The Boss” тоглолт энэ сарын 25-нд UВ паласын концертын их танхимын тайзнаа 19:00 цагт ганцхан удаа тоглогдох гэж байна.

Монголын урлагийн ертөнцийн сор болсон уран бүтээлчид энэхүү тоглолтоор тайзнаа чуулан, нэгэн үдшийг танд бэлэглэх нь ээ. Тус тоглолтод үзэгч сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн рок поп, хошин урлагийн уран бүтээлчид оролцох аж.

Урин хаврын нэгэн үдшийг өөрийнхөө ” Босс” гэж хүндэлдэг "Боссууд”-тайгаа "The Boss” тоглолтыг үзэж "Boss”-уудаа баярлуулаарай.

 

Тоглолтонд оролцох уран бүтээлчид:

-Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид

-"Шилдэг Өнгө”

-Маск Продакшн

-Аглуу энтертайнмент

-Чапи, Суурь,

Тоглолтод урилгаар:

-МУГЖ Л.Чаминчулуун

-МУГЖ Д. Галсантогтох

-МУСГЗ Ш.Гүрбазар

-MУСТА Б. Цолмонбаяр /TV Cocktail/

-МУУГЗ Ц.Чулуунбат

-BIG GEE

-Tsetse

-Тэнүүн

-Наагий

-С. Заяа, Н. Агиймаа

-С. Зоригт

-А. Хишигдалай

-П. Баярцэнгэл

-Юнанс хамтлаг

-Нисванис хамтлаг

-Дижитал хамтлаг

-Драм-4 хамтлаг

-Драм-3 хамтлаг

Гурван бүдүүн хамтлаг

-Увертюра

-Мотив хамтлаг

Гурван охин хамтлаг

-Мааз хамтлаг  зэрэг уран бүтээлчид  оролцоно. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.