ҮЭ-үүд холбооноос цалин нэмэх хэлэлцээрт орохыг шаардаж жагслаа


ҮЭ-үүд холбооноос цалин нэмэх хэлэлцээрт орохыг шаардаж жагслаа

 

Өнөөдөр тавдугаар сарын нэгэн буюу "Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” тохиож байна. Энэ өдөр МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрээр тохиролцсон цалин хөлсийг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээрийн хэрэгжилтийг Улсын Их хурал, Засгийн газраас шаардсан эсэргүүцлийн жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэхүү жагсаалд МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд, нийслэл, Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Төв, Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн гишүүдийн төлөөлөл таван мянга гаруй иргэд, идэвхтэн сонгуультнууд оролцлоо.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар,
-Засгийн газраас сүүлийн гурван жил цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ гэж амласан. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Хөдөлмөрчид хангалттай хүлээсэн. Бидний тэвчээр алдагдаж байна. Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй дөрвөн Засгийн газрын нүүрийг үзлээ. Цаашид МҮЭ-ийн холбооны гишүүд, иргэд хүлцэнгүй тэвчин хүлээж чадахгүй. Өнөөдөр биднийг тэмцлийн жагсаал, цуглаанаа эхлүүлэхийн өмнөхөн Монгол Улсын Засгийн газраас хэлэлцээрээ эхлүүлье гэсэн албан бичиг ирүүлсэн. Харин Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээрийг өнөөдөр эхлүүлэхийг шаардаж байна. Гэхдээ энэ нэмэлт хэлэлцээр, үр дүнд хүрэх үгүйг бид ажиглана. Цаашид бидний тэмцлийн үйл ажиллагаа яаж ч үргэлжилж магадгүй” гэлээ.
Гишүүн байгууллагуудын ҮЭ бүрээс төлөөлөл үг хэлсэн ба залуучууд өөрсдийн дуу хоолойгоо төр засагт хүргэж байлаа.
Өнөөдрийн жагсаал цуглаанаас Засгийн газар, УИХ-д шаардлага гаргаж, МҮЭХ-ны удирдлагууд холбогдох хүмүүст гардуулав.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.