Хүмүүсийн хуучин гар утсаа шинээр солих хугацаа улам бүр сунаж байна


Хүмүүсийн хуучин гар утсаа шинээр солих хугацаа улам бүр сунаж байна

Ухаалаг гар утасны бизнесийн оргил үе өнгөрч, борлуулалт нь муудаж байна.

Gartner зах зээлийн судалгааны байгууллагын тооцоолсноор 2017 оны дөрөвдүгээр улиралд дэлхий дахинд 408 сая орчим ухаалаг гар утас зарагдсан нь 2016 оны дөрөвдүгээр улирлын борлуулалтаас 5.6 хувь буурсан үзүүлэлт гэнэ.

Тус байгууллага 2004 оноос эхлэн гар утасны зах зээлийн тоо баримтыг жил бүр гаргаж байгаа. Гэтэл тэд 2004 оноос хойш анх удаа жилийн хугацаанд борлуулалт буурсан тохиолдолтой таарч байгаа нь энэ гэнэ.

Үүний шалтгааныг судлаачид хүмүүсийн хуучин гар утасаа шинээр солих давтамж уртсаж байгаатай холбоотой гэж дүгнэжээ.

BayStreet Research компанийн гаргасан тооцооллоор энэ онд хүмүүсийн шинэ утас авах хүртлээ хуучин гар утасаа ашиглах дундаж хугацаа 31 сард хүрч байгаа гэнэ.

Гэтэл 2014 онд буюу оргил үедээ энэ хугацаа 23 сар байжээ. Өөрөөр хэлбэл хүмүүс өмнөх гар утасаа 2 жил хүрэхгүй хугацааны дараа сольдог байсан гэсэн үг.

Ирэх онд солих дундаж хугацаа 33 сар болж сунахаар байгааг тэд баталсан байна.

Нэгэнт хүмүүс шинэ гар утас худалдаж авахдаа хойрго болсон тул үйлдвэрлэгчид борлуулалтыг идэвхжүүлэх янз бүрийн арга хэмжээ авах болжээ.

Тухайлбал Самсунг хуучин утсаа буцааж зарвал шинэ утас авахад нь хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.

Apple компани мөн адилхан шинэ iPhone худалдаж авахдаа хуучин iPhone-оороо солих бол хямдралтай үнээр зарах болжээ.

Мөн тэд хүмүүсийг хуучин утсаа солих сонирхол төрүүлэхүйц шинэ содон шийдэлтэй гар утас үйлдвэрлэхээр ажиллацгааж байна. Тухайлбал Самсунг удахгүй гаргахаар бэлдэж байгаа эвхэгддэг загвартай гар утсандаа ихээхэн найдлага тавьж байгаа гэнэ.

Эх сурвалж: Korea Times

Э.СЭМҮҮН, IKON.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.