Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн "Иргэдэд 2018 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг батлав.
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8605 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 30 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр санал ирүүлсэн байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх 30 га газрын найман хувийг төмс, хүнсний ногоо тарих, 92 хувийг газар тариалангаас бусад зориулалтаар олгох юм.
Энэ онд улсын хэмжээнд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн 8605 га газрын 21 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 72 хувийг шинээр өмчлүүлэх, долоон хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна.
Өнгөрсөн онд 32 мянга гаруй иргэнд 3443 га газрыг өмчлүүлжээ.
Сэтгэгдэл