ПХЕНЬЯН.
/Ройтерс/. АНУ-тай хийж байгаа цэргийн сургуулилтаа зогсоовол хоёр
Солонгос хоорондын яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж Өмнөд Солонгост Умард
Солонгос мэдэгдсэн тухай "Ройтерс” агентлаг мэдээллээ.
Умард Солонгосын Улс орноо энх тайвнаар нэгтгэх хорооны тэргүүн Ри Сон Гвон өчигдөр төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ дамжуулан Өмнөд Солонгосыг шүүмжилсэн байна.
Тэрбээр хэлэхдээ "Өмнөд Солонгос болон АНУ хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа нь Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох хүчин чармайлтыг хойш татаж буй хэрэг. Тиймээс манай улс энэ долоо хоногийн лхагва гарагт Өмнөд Солонгостой хийхээр товлоод байсан сайд нарын түвшний уулзалтыг цуцлах шийдвэр гаргасан” гэжээ.
Яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг Сөүл хүсэж буй нь "ичгүүргүй хэрэг” гэж тэрбээр тодорхойлоод "Хэрвээ АНУ-тай хийж буй агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилтыг зогсоохгүй бол яриа хэлэлцээ хийнэ гэж саналтгүй ” гэсэн байна.
Үүний өмнөх өдөр Умард Солонгосын Гадаад харилцааны дэд сайд Ким Ки Гван ирэх сард Сингапурт хийхээр товлоод буй Умард Солонгос-АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцалж магадгүй гэж мэдэгдээд "АНУ манай улсыг буланд шахаж, цөмийн зэвсгээсээ татгалзахыг тулган шаардах хандлагатай байгаагийн улмаас бид энэ уулзалтыг зохион байгуулах хэрэгтэй эсэхийг эргэн харахаас өөр аргагүйд хүрч байна” гэсэн юм.

Өмнөд
Солонгос болон АНУ 100 гаруй байлдааны нисэх онгоцыг хамруулсан "2018
Max Thunder" агаарын цэргийн сургуулилтыг хийж байгааг БНАСАУ-д "цохилт
өгөх бэлтгэл” бөгөөд "өдөөн хатгалга” гэж Пхеньян үзэж байна. Уг цэргийн
сургуулилт нь энэ сарын 11-нд эхэлсэн бөгөөд 25-нд дуусна.
Г.Доржханд
http://www.montsame.mn/read/90231
Сэтгэгдэл