Хятадын бөмбөгдөгч онгоц маргаантай арал дээр газарджээ


БНХАУ-ын эрх баригчид олон улсын шаардлагыг үл тоон "H-6K” бөмбөгдөгч онгоцуудаа маргаантай бүс нутаг буюу Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арал дээр газардуулсан талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Хятадын бөмбөгдөгч онгоц маргаантай арал дээр газарджээ

Бөмбөгдөгч онгоцнууд зорьсон газраа хүрсний дараахан АНУ-ын эрх баригчид дургүйцлээ илэрхийлжээ.

 

Маргаантай арал руу бөмбөгдөгч онгоцоо илгээсэн шалтгаанаа Бээжин "H-6K” бүх нутаг дэвсгэрт хүрэх чадварыг дээшлүүлэх зорилгоор” хэмээн тайлбарласан байна.

 

"H-6K” бөмбөгдөч газардаад буй бүс нутгийг Тайвань, Вьетнамын эрх баригчид өөрсдийн эзэмшлээ хэмээж, Хятадтай байнга зөрчилддөг юм.  

 

"H-6K” нисгэгч Гай Дачин "Бидний зоригийг хурцалсан сургалт” хэмээн ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/a/497054


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.