Байр худалдан авахдаа гаргадаг ирээдүйгээ бодоогүй сонголтууд


Байр худалдан авахдаа гаргадаг ирээдүйгээ бодоогүй сонголтуудХэтэрхий жижиг

Минималь стилийг эрхэмлэдэг, ганц бие, хүүхэдгүй хосын хувьд байр авахдаа жижиг жижиг хэмжээтэй, эсвэл ганц унтлагын өрөөтэй байр сонгох нь бий. Залуу хосын хувьд ойрын ирээдүйдээ хүүхэд төлөвлөөгүй гэсэн шалтгаанаар жижиг хэмжээтэй, ганц унтлагын өрөөтэй байр хангалттай санагдаж магадгүй. Харамсалтай нь ам бүл нэмэгдэхэд хүүхэд өсөхийн хэрээр байр нь давчуу санагдаж, хүүхдээсээ тусдаа унтах болоход унтлагын өрөөний эзэн хэн байх вэ гэдэг хүндхэн асуулттай тулгардаг. Тиймээс санхүүдээ таарууллаа, залуу байна гэсэн тайлбараар өөрсдийгөө хууралгүй ухаалаг сонголт хийж дор хаяж 2 унтлагын өрөөтэй байр авахыг хичээгээрэй.

Байр худалдан авахдаа гаргадаг ирээдүйгээ бодоогүй сонголтууд

Хэтийдсэн том

Өөрийн ам бүл, хэрэгцээнээс давсан том хэмжээтэй, олон өрөө байх худалдаж авах нь ч ухаалаг сонголт биш гэнэ. Учир нь санхүүгийн ачаалал хүндрэхээс гадна, ашиглагдахгүй талбай их гарч ирдэг. Ипотекийн зээлээр авлаа гэхэд бусад хэрэгцээндээ зориулж болох байсан мөнгөө хэзээ, хэрхэн дүүргэхээ мэдэхгүй байрны мкв-д зарцуулах болно гэдгийг санаарай. Ипотекийн зээлээр авсан ч байлаа зээлийн төлөлтөнд маш их ачаалал авах болдог.

Байр худалдан авахдаа гаргадаг ирээдүйгээ бодоогүй сонголтууд

Засвар, засвар, бас дахин засвар

Сэтгэлд нь төгс нийцсэн байр олно гэдэг өдрийн одыг олж харах шиг хэцүү. Тиймээс цоо шинэ байр байлаа ч ханын цаас, угаалтуур, суултуур гэхчилэн сольж шинэчлэх шаардлагатай зүйлс гарч ирдэг. Хуучин байр худалдан авч байгаа бол сэтгэлд сэвгүй болтол нь засах хэрэг гарах нь зүй. Хожим харамсахгүй юмаа гэхэд санхүүгийн асуудалд оруулах сонголт хийхгүйн тулд засвар орох хэсгүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ерөнхийдөө гал тогоо, угаалгын өрөөнд л багахан сайжруулалт хийн, бусад өрөөнүүдэд энгийн зардал багатай засвар хийх боломжтой байрыг л сонгох хэрэгтэй гэж үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид сануулдаг. Байрны засварт орох мөнгөн дүнгээ  тооцоолж үзэж, түүнийгээ худалдаж авч буй үнэ дээрээ нэмж бодож байж шийдвэрээ гаргаарай. Төлөвлөснөөс илүү гарсан зардал өрөнд орох, бусад хэрэгцээт зүйлсээ авч чадалгүй хойшлуулах байдалд оруулдаг. Үүний зэрэгцээ засварыг зайлшгүй хийх хэрэгтэй эсэхээ ч ахин тунгаан бодоход гэмгүй шүү.

Байр худалдан авахдаа гаргадаг ирээдүйгээ бодоогүй сонголтууд

Зөвхөн доторх биш гадна тохижилт ч чухал

Таны авахаар сонгосон байр сэтгэл тань нийцэхгүйц цэлгэр, засвар хийхээргүй цэмцгэр, угаалгын өрөө, тагт гээд бүх зүйл нь гайхалтай байж болно. Тэглээ гээд 10 хүрэхгүй машины зогсоолтой, хүүхдээ салхилуулаад суух багахан ч болов зүлэгжүүлсэн хэсэггүй бол асуудал үүснэ. Байрныхаа гадна хүүхдээ тоглуулах тоглоомын талбайгүй бол өөр тийш дагуулан явж тоглуулах, машины зогсоолгүй бол эргэн тойрондоо машинаа байрлуулах газар хайхаас эхлээд цаг үрсэн, стресс үүсгэсэн асуудлууд цуварч эхлэдэг. Тиймээс зөвхөн дотор хэсэгт нь хуурталгүй гадна тохижилтод ч анхаарахаа бүү мартаарай.

Байр худалдан авахдаа гаргадаг ирээдүйгээ бодоогүй сонголтууд

Байршлын бүсийг анхааралгүй орхих

Худалдан авсан байр тань намгархаг газарт баригдсан бол, эсвэл 5-10 жилийн дараа хотын захиргааны шийдвэрээр дахин төлөвлөлтөнд орохуйц байршилд байдаг эсэхийг нягтлаарай. Хямд үнэд нь болж авсан байрнаасаа нүүхээс эхлээд жилээс жилд үнэ нь унах үл хөдлөх хөрөнгө худалдан авахаас сэргийлэхийн тулд байршлын бүс, хөрсний асуудлыг нь ч гэсэн анхаарах хэрэгтэй гэдгийг сануулах байна.

Байр худалдан авахдаа гаргадаг ирээдүйгээ бодоогүй сонголтууд

Сургууль цэцэрлэгтээ ойр байх, автобусны буудалд ойр байх, төвийн шугамд холбогдсон эсэх гээд орон сууц худалдан авахдаа анхаарах зүйл олон. Тэгвэл дээрх бүх мэдээллийг үнэн бодитойгоор хэлж чадах хүмүүс нь тухайн байранд оршиж сууж буй, ирээдүйн хөршүүд тань байх болно. Дулаан өвөлждөг үү гэж зуучлагчаас асуухын оронд орцны үүдэнд нарлаж суугаа настан, хүүхдээ салхилуулж яваа ээж аавын ярианд ач холбогдол өгч сонсоорой.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.