Ерөнхийлөгч ХБНГУ-ын Бундестагийн гишүүнтэй уулзлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улс /ХБНГУ/-ын Будестагийн гишүүн, Бундестаг дахь Төв Азийн бүлгийн дарга Манфред Грундыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч ХБНГУ-ын Бундестагийн гишүүнтэй уулзлаа

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болон хоёр улсын хамтарсан томоохон төслүүдийг ажил хэрэг болгохын чухлыг онцлов. Мөн талууд хоёр орны цаашдын хамтын ажиллагаа болон сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах гэх мэт тодорхой салбаруудад хэрхэн хамтарч ажиллах боломж байгаа талаар санал солилцсон юм.

 

2017 оны байдлаар Монгол, ХБНГУ хооронд хийсэн худалдааны бараа эргэлтийн хэмжээ 140 сая гаруй ам.доллар байгаагаас экспорт 10 сая гаруй ам.доллар, импорт 130 сая орчим ам.долларыг эзэлж байна. Мөн ХБНГУ-ын шууд хөрөнгө оруулалт 2017 оны байдлаар 50 сая ам.доллар байсан нь манай улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.8 орчим хувьтай тэнцэж байгаа юм байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.