Багануурын цахилгаан станцыг тойрсон төөрөгдөл ба бодит үнэн


Сүүлийн үед Багануурын цахилгаан станцын бүтээн байгуулалтыг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриаг санаатай, санаагүй тараах нь их болсон. Иймд бодит мэдээллийг тодруулах зорилгоор судлаад хийж үзэхэд үнэн хэрэгтээ хуурамч эх орончдын худал мэдээлэл, санаатай төөрөгдүүлэлт их аж.

Иймд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээнд бодит хувь нэмэр оруулах, 2025 оноос хомсдох эрчим хүчний нийлүүлэлтийг тэлэх тодорхой стратеги төлөвлөгөөний дагуу баригдаж буй уг станцын талаар дараах мэдээллийг бэлтгэв. Хийрхэл хийгээд үнэний хооронд ямар их зөрүү байгааг дараах мэдээллээс харьцуулан үзээрэй.

БАГАНУУРЫН СТАНЦЫН БОДИТ ҮНЭН

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БА ТӨӨРӨГДҮҮЛЭЛТ

  • УИХ-ын 2009 оны 10-р сарын 15-ны өдрийн "Төр-хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” 64 дүгээр тогтоол,
  • Концессын тухай хууль,
  • Засгийн газрын 2013 оны 9 сарын 6-ны өдрийн "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317-р тоот тогтоол,
  • Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 сарын 19-ний өдрийн "2015-2030 онд Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” 63 дугаар тогтоол;
  • Засгийн газрын 2015 оны 3 сарын 9-ний өдрийн "Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” 88 тоот тогтоолыг тус тус үндэслэн, тухайн үеийн Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яамны зарласан тендерийн дагуу энэ төсөл хэрэгжиж байна.

Энэ станцыг УИХын шийдвэргүйгээр, тендер зарлалгүй хэрэгжүүлж байгаа.

  • Засгийн газартай хийсэн концессын BOT /барих-ашиглах-шилжүүлэх/ нөхцөл дээр ямар нэгэн баталгаа шаардахгүй. Концессын гэрээнд баталгаа гаргана гэсэн ямар нэгэн заалт байхгүй.

Төслийг концессын BOT хэлбэрээр хэрэгжүүлэх боловч засгийн газрын баталгаа давхар гаргана.

  • Концессын хуулийн дагуу BOT /барих-ашиглах-шилжүүлэх/ хэлбэрээр хэрэгжүүлж байгаа тул концессын хугацааны дараа Монгол улс үнэ төлбөргүйгээр шууд улсын мэдэлд шилжүүлж авна.
  • Монгол улсын төсөвт ямарваа нэгэн дарамт үүсэхгүй.
  • МУ-ын Засгийн газар, төсвийн зүгээс ямар нэгэн төлбөр тооцоо, дарамт үүсэхгүй гэдэг нь BOT хэлбэрийн концессын гол үндсэн агуулга нь юм. 

Станцыг Хятадын хөрөнгөөр барьснаас болж манай улс өр зээлэнд баригдана.

  • Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний 1-р хавсралтын 4-р заалтад түлшний төлбөрийг хэрхэн  тооцохыг тайлбарлаж,  эрчим хүчний үнэнд нүүрсний үнийг оруулсан байна.

Эрчим хүч борлуулах үнэнд нүүрсний үнэ ороогүй.

  • Эрчим хүчний зохицуулах хорооноос Багануурын цахилгаан станцын эрчим хүч борлуулах гарааны үнийг6.3 центээр баталсан.

ЭХЗХ-ноос гаргасанмэдээлэлд 2016 оны байдлаар импортын цахилгааны дундаж тариф 8.2 цент байгаа нь Багануурын станцын нийлүүлэх үнээс хамаагүй өндөр байгааг харуулж байна.

Станцын цахилгаан борлуулах үнэ нь 9 цент эсвэл 225 төгрөг байгаа нь импортын үнээс ч өндөр байна.

  • Манай улсын станцуудын насжилт ДЦС-2  1961 онд, ДЦС-3  1968 онд, ДЦС-4 1983 онд, Дарханы ДЦС  1965 онд, Эрдэнэтийн ДЦС 1986 онд, Дорнодын ДЦС 1969 онд, Даланзадгадын ДЦС 1980 онд тус тус ашиглалтад орсон байна. Дэлхийн жишигт цахилгаан станцын насжилт 30-40 жил байдаг. 2020 он гэхэд манай улсын станцуудын насжилт бүгд 35 жилээс дээш, зарим нь 60-аас дээш жил болсон байна. Энэ нь цахилгаан станцыг ашиглах стандарт хугацаанаас бүгд давж гарна гэсэн үг.
  • Манай улсын өнөөдрийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1200 МВт, 2018  оны өвлийн ачаалал 1080 МВт хүрч аваарын байдалтай ажилласан. Стандартын дагуу бол 20 хувийн нөөцтэй ажиллах ёстой байдаг. Шинэ эх үүсвэрүүд бий болгохгүй бол дэд бүтцийн хамгийн чухал салбар доголдох том эрсдэл бий болоод байна.

Энэ станцгүйгээр Монгол улс одоо ажиллаж буй станцуудаа өргөтгөөд эрчим хүчээ бүрэн хангах боломжтой.

  • Манай улсын бүх станцууд өвлийн ид ачааллын үед нөөц эх үүсвэргүйгээр бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа нь үндэсний аюулгүй байдлын талдаа ч, техник технологийн хувьд ч маш эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Мөн 2020 гэхэд хамгийн залуу станцын ашиглалтын хугацаа нь 35 жил, хөгшин нь 60 жил болсон байх тул станцууд элэгдэлд орж, ашиглагдах стандарт хугацаанаасаа давж гарах тул шинэ эх үүсвэрүүд зайлшгүй хэрэгтэй.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ бага бөгөөд одоогийн станцууд сайн ажиллаж байгаа тохиолдолд манайд эрчим хүч дутагдах ёсгүй.

  • Азийн хөгжлийн банкаас хийсэн Монгол Улсын эрчим хүчний салбарын мастер төлөвлөгөөнд төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ 2030 онд багадаа-2309 МВт, дунд-3161 МВт, их-3734 МВт байхаар тооцсон байна.
  • Өнөөдрийн байдлаар зүүн бүсийн уурхайнууд эрчим хүчний дутагдалд ороод эхэлсэн, Оюутолгойд 2020 гэхэд 260МВт эрчим хүч шаардлагатай, Тавантолгойн станцын ажил зогссон, одоогоор ажил огт хийгдээгүй, Цагаан суврагын ордны эрчим хүчний асуудал мөн адил шийдэгдээгүй, нефтийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, цаашилбал аж үйлдвэрийн цогцолборууд гарч ирвэл 2030 онд нийт 3000 МВт байтугай эрчим хүчний хэрэглээ үүсч байна. Эндээс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орох нь бодитой харагдаж байна.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ бага, ийм том станц шаардлагагүй.

  • Багануурын цахилгаан станцын 350МВт-ын хоёр турбин нь хүчин чадлаа 140МВт хүртэл бууруулан маневрлаж ажиллах боломжтой бөгөөд станцын ашигт үйлийн коэффициент 41% байна. Энэ нь Монголд байхгүй маш өндөр үзүүлэлттэй сүүлийн үеийн технологи.
  • Мөнэрчим хүч худалдах, худалдан авах гэрээний 2-р хавсралтын 2.1-р заалтад  зааснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 1-4 дэх  жил 220 МВт-ыг 1 блокоор нийлүүлнэ. 5 дах жилд 2 блокийг тус бүр 220 МВт-аар, 6 дах жилд тус бүр 245МВт-аар шат дараатай нийлүүлэх тул ямарваа нэгэн эрсдэл үүсэхгүй. 2028 онд анх удаа блок тус бүр нь 315МВт-аар ажиллаж эхэлнэ..

Станцид суурилагдах 350МВтийн турбин нь Монголд томдоно.

  • Багануурын станцын ТЭЗҮ-ийн 13-р бүлэгт станцын ашиглалтын үеийн ажилчдын тоо 300 байна гэж заасан. Сүүлиийн үеийн дэвшилтэт технологитой станцуудад 200-300 хүн л ажилладаг болсон.  Түүнээс гадна Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квотын дагуу Хятад ажилчдын тоо хязгаарлагтай. Ашиглалтанд орсноор 5 жилийн доторажиллагсдын 90 хувь нь Монголчууд ажиллана. Ингэх нь өөрөө төслийн санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлж байгаа юм.

Станц ашиглалтанд ороход 5,000 хүртэл хүн амьдрах хятад тосгон бий болно.

  • Багануурын нүүрсний уурхайд 2014 онд АНУ-ын "Norwest”, Монголын "Эрдгео” компанийн хамтарсан консорциум геологи хайгуулын ажлыг хийж, уурхайн нүүрсний нөөцийг 274 сая тонноор өсгөж, 812 сая тонноор баталсан.
  • Багануурын цахилгаан станцын ашиглалтын хугацаанд хамгийн ихдээ 70 сая тонн нүүрс шаардлагатай.

Багануурын уурхайд энэ том станцыг хангах нүүрс хүрэхгүй.

  • 2016 онд Багануурын нүүрсний уурхайн өргөтгөлийн ТЭЗҮ болон Эрдэнэс МГЛ компанийн тооцоолсноор нүүрсний олборлох хэмжээг одоогийнхоос 2 дахин нэмэгдүүлэхэд 50 сая ам. долларын хөрөнгө шаардагдана гэж тооцсон.

Багануурын уурхайн өргөтгөлд 300 сая ам доллар хэрэгтэй.

  • Ажлын талбайд талбайг тэгшлэн, геологи болон усны хайгуулыг бүрэн хийж дуусгасан. Барилгын ажилд шаардлагатай цахилгаан, ус дулааны хангамж, зуурмагийн үйлдвэр зэргийг бүрэн ашиглалтанд оруулсан. Талбайд барилгын ажлын үеийн оффис, ажилчдын орон сууц зэргийг бүрэн ашиглалтанд оруулж одоо станцын бүтээн байгуулалтанд ашиглаж байгаа.
  • Станцын үндсэн бүтээн байгуулалт болох яндангийн суурь ажлуудыг хийж дуусгасан, станц ашиглалтанд орсны дараа ашиглагдах оффисын барилга зэрэг гурван барилгын ажил 40 хувьтай баригдаж байна.
  • Үндсэн тоног төхөөрөмжүүд болох турбин генератор, зуухыг захиалан үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд төсөлд нийт 214 сая ам.доллар зарцуулсан байна.

Гэрээ байгуулснаас хойш талбай дээр нь огт ажил хийгдээгүй.

 

Г.ЭНХЛЭН, ҮНДЭСНИЙ ШУУДАН

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.