УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая Д.Гантулга гишүүнийг эгүүлэн татах асуудлаар хуралдлаа. Хуралдаанаас чуулганд задгай саналтайгаар оролцох шийдвэрт хүрсэн байна. Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй бол МАН-ын дарга У.Хүрэлсүх "Залуу гишүүнээ авч үлдмээр байна” гэсэн утга бүхий үг хэлжээ.
Харин МАН-ын бүлэг дэх эмэгтэй гишүүдийн зүгээс уг саналыг эсэргүүцэж, "Хүчингийн асуудлаар бид саналаа хайрцаглаж чуулган руу орохгүй. Тэр эмэгтэй ямар хүн байлаа ч эрхийг нь Д.Гантулга гишүүн бүдүүлгээр зөрчсөн” гэх байдлаар асуудал ханджээ. Ингэснээр хаалттай хуралдаанаар гишүүд саналаа өөрсдийн хүслээр өгөхөөр болсон аж.
Хуралдааны үеэр Д.Гантулга гишүүн "Намайг ойлгож, дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэсэн утгаар үг хэлсэн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байж, шалгуулах боломж бүрдэнэ” гэх үүднээс хуулийн гаргалгааг нь тайлбарласан байна.
Мөнхүү А.Сүхбат гишүүн "Д.Гантулгыг аваад үлдмээр байна. Гэхдээ энэ дандаа согтуу явах юм” гэхчлэн ярьсан аж.
Эх сурвалж: http://medee.mn/main.php?eid=107736
Сэтгэгдэл