ХЗДХЯ-ны ТНБД Г.Баясгаланг хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардлаа


Шат, шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэлж ирсэн байдал өнөөдөр улам хурцдаж, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хүртэл хуулиа зөрчиж эхэллээ. Хуулиа биелүүлж, хууль сахиулах бодлого зангидах үүрэгтэй Төрийн нарийн өнөөдөр нэг нам, найз нөхдийн  журмаар асуудалд хандаж, хууль зөрчиж байна. Хуулиа зөрчөөд зогсохгүй өөрийнх нь удирдаж буй харьяа агентлагуудын газрынхаа гаргасан шийдвэрийг хүртэл зөрчиж, шүүхийн байгууллагын шийдвэрийг уландаа гишгэж байна.

ХЗДХЯ-ны ТНБД Г.Баясгаланг хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардлаа

Хууль сахиулах, хууль биелүүлэх, хуулийн хэрэгжилт, биелэлт хяналт тавих үүрэгтэй яамны өндөр албан тушаалтан ийнхүү хууль зөрчихөөр хэн хууль биелүүлэх вэ. Төрийн нарийн бичгийн дарга хүртэл хууль зөрчиж, шүүхийн байгууллагын шийдвэрийг уландаа гишгэж байгаа энэ цаг үед энгийн иргэдийг хуулиа биелүүлээсэй гэж хүсээд, шаардаад ч хэрэггүй бололтой.

 

Хүн найзлаж, нөхөрлөж болно. Гэхдээ хууль зөрчин байж, хууль шүүхийн байгууллагын шийдвэрийг уландаа гишгэн байн найзалж болохгүй. Нөхөрлөлөөс илүүтэй Монгол Улсын хууль, шүүхийн байгууллагыг хүндэтгэх хэрэгтэй. ХЗДХЯ бол чиг үүргийн яам биш. Үндсэн чиг үүргийн яам. Аливаа улс орны оршин тогтнох хамгийн чухал үндэс болсон хуулийн дээд байгууллага. Гэтэл энэ том байгууллагын бодлогыг зангидаж яваа Төрийн нарийн бичгийн дарга нь өөрөө хууль, шүүхийг уландаа гишгэхээр Монгол Улсад хуулийг хэн биелүүлэх вэ. Монгол Улсад шударга ёс, үнэн гэж байна уу. Хууль тогтоох, хууль сахин биелүүлэх, бодлого зангидах хуулийн хамгийн том албан тушаалтны нэг ийнхүү өөрөө хуулийг гууль болгож байгаа нь харамсалтай.

 

Тодруулбал, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга гурван шатны найман удаагийн шүүхийн шийдвэрээр МҮХБ-ны тэргүүн Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль зөрчсөн, хууль бусаар тэргүүнээ сонгосон хэмээх шийдвэр, тогтоол магадлалуудыг гаргаж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулийн дагуу МҮБХ-ны тэргүүнийг сонгуулж, ОӨУБЕГ-аас Л.Чинбатыг албан ёсоор МҮБХ-ны тэргүүнээр сонгосон байдаг. Мөн Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хэрэглэж буй тамга тэмдэгийг хүчингүй болгож, элдэв арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шүүгчийн захирамж гарсан байдаг. Гэтэл шүүгч, шүүхийн байгууллага, хуулийн байгууллагын шийдвэрүүдийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан уландаа гишгэлээ. 

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс томилогдон бэлтгэл ажилдаа ороод буй. Уг комисст МҮБХ-ноос төлөөлөл оролцож, бэлтгэл ажлыг хангах ёстой. Ингэхдээ албан ёсны бүртгэлтэй, албан ёсны тамга тэмдэгтэй МҮБХ-ны төлөөллүүд оролцох ёстой байсан. Гэтэл ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан найман удаагийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд, тус яамны харьяа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага, Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Газрын шийдвэрүүдийг зөрчин нэг нам, нэг фракц, дотны найз, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ойр дотны хүмүүсийг баяр наадмыг зохион байгуулах  комисст оруулж, албан ёсны МҮБХ-ны төлөөллийг оруулахгүй хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 

 

МҮБХ-г төлөөлөх эрхгүй хүмүүс комиссын бүрэлдэхүүнд орж, баяр наадмыг будлиантуулах вий гэж болгоомжлол албан ёсны тамга тэмдэгтэй МҮБХ-ныхонд байна. Тодруулбал, тэд гомдолдоо "Нэг нам, журмын нөхөр гэх ойлголтоос болж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд, тус яамны харьяа агентлагуудын хүчин төгөлдөр шийдвэрүүдийг зөрчин хууль бус, МҮБХ-г төлөөлх эрхгүй дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ойр дотны хүмүүсийг Баяр наадмын комиссын бүрэлдэхүүнд оруулж будлиантай наадам зохион байгуулахгүй байхыг, албан ёсны МҮБХ-ны төлөөллийг Баяр Наадмыг Зохион Байгуулах Комисст оруулж өгөхийг хүсч  байна” хэмээн дурдсан байгаа юм.

 

Ингээд гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

 

 

Эх сурвалж:Chuhal.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.