Д.Оюунхорол БОАЖ-ын сайд байх үедээ ТУУЛ ГОЛЫН ГАЗРУУДЫГ ЗАРЖЭЭ


Д.Оюунхорол БОАЖ-ын сайд байх үедээ ТУУЛ ГОЛЫН ГАЗРУУДЫГ ЗАРЖЭЭ Arslan.mn

"Даяар Монгол”, "Хөх Монгол бүлгэм”-ээс хуулийн байгууллагууд болон УИХ-ын зарим гишүүнтэй холбоотой мэдээлэл хийлээ. 

"Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Хонхэрээдэйн Б.Энхбат

УИХ-д гурвантаа сонгогдсон БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролтой холбоотой гэмт хэргийн шинжтэй  хэргүүдийг шалгаж өгнө үү гэж АТГ, ЦЕГ, ТЕГ -т албан бичиг хүргүүлж байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2014 онд БОАЖ-ын сайд болоод эрэвгэр жирүү гэдэг ургамлыг 75 тонныг БНХАУ-д гаргах зөвшөөрлийг анх гаргасан. Монгол улсад 90 тонн орчим л байгаа гэсэн судалгаа тэр үед гарсан байсан. Д.Оюухоролыг огцорсны дараагаар тус яамны сайдаар очсон Н.Батцэрэн гэдэг хүн энэ тушаалыг хүчингүй болгосон ч Д.Оюунхорол 2016 онд дахин сайдаар томилогдоод хүчингүй болсон тушаалыг сэргээж, БНХАУ-руу олон арван тонноор тус ургамлыг түүж гаргах тушаалыг гаргасан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ ургамал хаа сайгүй ургадаг хогийн ургамал гэж худал мэдээлэл тараасан. Гэтэл энэ ургамлыг Засгийн газрын 1995 оны найм дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор ховордож байгаа ховор эмийн жагсаалтанд оруулж, түүж гадагшаа гаргахыг хориглосон ч тэрээр энэ тогтоолыг зөрчсөн. 

Үүнээс гадна миний хамгийн их эмзэглэж байгаа асуудал бол Туул голын асуудал. Усны голын сав газар 1-5 километрын хамгаалалтанд байх ёстой. Энэ зайнд ургаж байгаа мод, бут сөөг бол усны ундаргын усаа татаж авах эх сурвалж болж байдаг.

Гэтэл Д.Оюунхорол 2015-2017 онуудад 20 шахуу аж ахуй нэгж, хувь хүмүүст үйл ажиллагаа явуулах, байшин барих зөвшөөрөл олгосон байна. 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн А188 тушаалын дагуу Интер компласс ХХК-д 0,75 га газар олгосон, 2015 оны долдугаар сарын 13-ны өдрийн А63 тушаалаар Арцадын аманд иргэн н.Ариунбилэгт газар олгосон, 2017 онд дахин Арцадын аманд газар олгосон байна.

Энийг холбогдох хуулийн байгууллагууд заавал шалгах ёстой. Сайд хүнд газар олгох эрх байдаг ч БАОЖ-ын сайд хүн Монгол улсын нийслэлийг, тэнд амьдарч байгаа иргэдийг уух усаар хангаж байдаг газруудыг сүйтгэх зөвшөөрөл олгосон нь ичгэвтэр үйлдэл. 

Мөн Д.Оюунхорол Богд ууланд байрлах "Монгол улсын дархан цаазат газар байгаль орчинг судлах хүрээлэн"-г Кувейтын засгийн газрын 100 хувийн хөрөнгө оруулалтаар 6-9 орчим тэрбум төгрөгөөр байгуулсан. 2015 онд Ц.Оюунхорол БОАЖ-ын сайд байх үедээ энэ байгууллагыг улсын төрийн өмчөөс хасуулаад Монгол Кувейтын сан гэдэг ТББ байгуулаад өөрийнхөө мэдэлд шилжүүлж авсан. ТББ Монгол Засгийн газрын өмчийг өөрийн нэр дээр аваад Кувейт улс ТББ-д жилд 2-3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байгаа юм. Энэ бол албан тушаалаа урвуулан ашигласан маш ноцтой гэмт хэрэг. " хэмээлээ. 

Д.Оюунхорол БОАЖ-ын сайд байх үедээ ТУУЛ ГОЛЫН ГАЗРУУДЫГ ЗАРЖЭЭ Arslan.mn

 
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.