Тэтгэмж цалин авагчид Хятадын уурхайн замын тээвэрлэлтэнд чөлөөтэй байхад туслана


Тэтгэмж цалин авагчид Хятадын уурхайн замын тээвэрлэлтэнд чөлөөтэй байхад туслана

 

Рекетчин хөдөөний хүмүүс боовонд маллагдаж хятад компани манаач, хамгаалагчид болсон түүх

6-р сарын 17-нд 
Арваад хоногийн өмнө Дорноговь аймгийн Хатанбулаг суманд нутгийн иргэд зам хааж зогсож байгаад хужаа нартай цалингийн гэрээ байгуулжээ. 
Юу болоод өнгөрөө вэ... гэвэл Хатанбулаг сумыг ухаж төнхөж там болгоод байгаа Монлаа компанийн Хятад улстай хамтарсан Элстэйн төмрийн хүдрийн уурхайгаас хил руу явдаг замыг хэсэг малчид машин мотоциклтойгоо хааж хэд хоносон байна. Хүдэр ачсан том шалаанзуудыг нь саатуулж зогсоосонд сандарсан Хятадууд тэдгээр иргэдийг хүлээн авч санал хүсэлтийг нь сонсжээ. Манай тэмцэгчид:
"Өдөр шөнөгүй зөөж байгаа энэ их баялагаас нутгийн ард иргэдэд яахлаараа юу ч оногддоггүй юм, арван шалаанз тутмаас ядаж нэгийх нь ашиг бидэнд хүртэх ёстой биз дээ, одооноос өгөх юмаа өгөөд зөөх юмаа зөө" гэжээ.
Хужаа нар дор нь сэтгэж тэгвэл та нар одоо яваад энэ зам дагуу нутагладаг нь үнэн гэсэн засаг захиргааны тодорхойлолтоо хийлгээд авчир, маргааш өглөө асуудлыг бүрэн шийднэ гэснээр "хэлэлцээ" дуусаж. 
Сумын тамгын газар тэр дороо тодорхойлолт авах гэсэн ард иргэдийн хөлд дарагдаж, хэзээ ч цуглаж үзээгүйгээрээ сумаараа бүрэн цуглаж зарим нь бүр золгож, амар мэндээ мэдэцгээсэн гэнэ. Тэр зам дагуу айл нутагладаггүй байтал цагийн дотор зуугаад айл бүртгэлд орохоор "чичирчээ". За энэ ч яахав олон айл байх тусмаа сайн л биз, тэр их баялаг нь хотын бидэнд олддоггүй юмаа гэхэд ядаж нутгийн хэдэн ард иргэдэд хүрч хүртэж байвал аштай юу гэж бодлоо. Гэвч урмыг хугалахаар ууцыг нь хугал гэж хөгийн юм сонсогдов. Хятадууд иргэдийн тодорхойлолтыг "шалгаж" үзээд 64 айлд сар тутамд 240 мянган төгрөгийн тэтгэвэр өгч байхаар 20 жилийн хугацаатай гэрээ байгуулж гарын үсгийг нь зуруулж авчээ. Энэ жагсаалтад багтагсдын ихэнхи нь зам дагуу огт нутагладаггүй боломжийн амьдралтай айлууд байсан гэнэ. Гэрээгээ байгуулсан хүмүүс их л додигор байсан бол гэрээнд орж чадаагүй хэсэг нь шаралхсандаа өөр уурхайнуудыг шантаажлахаар болжээ. Монголчуудыг мөнгөөр урхидаж хооронд нь алалцуулдаг Хятадын арга 21-р зуунд ч амь бөхтэй байх юм даа. Мөнгө чихрийн цаас шиг болсон одоо цагт хөгжлийн бэрхшээлтэй иргэний 240 мянган төгрөгийн тэтгэмжээр малчдыг боов үмхүүлжээ. Бас болоогүйээ гэрээн дээр тэтгэмж, цалин авч байгаа малчид уурхайн тээвэрлэлтийн замыг чөлөөтэй байхад туслалцана гэжээ. Удахгүй хоорондоо үзэлцэж ч магадгүй бололтой дог. Ингээд "газар шорооны төлөө тэмцэгчид" маань гэр бүлээрээ Хятадын уурхайн хямд манаач, секьюрити болцгоожээ.
via Х. Батжаргал

Хахууль мөнгө шантааж хийж авчаад ичэхгүй Их сайхан нутагаа зарчихаад тоох ч үгүй баясаж байгаа Монголын Мулгуу нэг хэсгийг тийм өчүүхэн үйлдэл хийсэнд харамсаж байна.
Энэ хүмүүсийг АТГ шантаажлан дарамтлах замаар авилгал авсан хэргээр тус сумын ард иргэдийг байцаах хэрэгтэй.

Дуусаж байна даа дуусаж байна
Яндашгүй их баялаг минь дууслаа
Яасан хэцүү юм бэ 
Янкуудаас үүссэн 
Америкуудаас болов уу 
Янхан байдалаар 
Төр баригсадын бусармаг үйлдэлээс болов уу 
Төрт ёсонд үнэхээр 
Үндэсний Аюулгүй Байдал гэж алгадаа 
Үймсэн олон түмэн нь 
Улаан мөнгө л олж байвал 
Улсаа зарахад бэлэн болсон 
Унхиагүй Ард түмэн болж дээ 
Угаасаа зөвд зөөлөн 
Бурууд хатуу байж чадахгүй нь
Мөдхөн 
Молекулын задрал шиг мөхөх болсон 
Монгол минь сүйрэхийг би үзмээргүй байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.