Т.ЭРДЭНЭТУЯАГ ИХ ХЭМЖЭЭНИЙ АВЛИГА АВЧ БАЙХАД НЬ БАРИВЧИЛЖЭЭ


Т.ЭРДЭНЭТУЯАГ ИХ ХЭМЖЭЭНИЙ АВЛИГА АВЧ БАЙХАД НЬ БАРИВЧИЛЖЭЭӨнгөрсөн баасан гаригт (2018.06.22) Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа нь  бусдаас их хэмжээний авлига авч байгаа үйлдэл дээрэ баригджээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрлийн тухайд давуу эрх олгосны шан харамжид 60 сая орчим төгрөг авсан гэх мэдээлэл байна.

 АТГ-аас энэ хэргийг шалгаж буй бөгөөд түүнийг  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.