Дайсагнасан хандлагаа өөрчилж, цэргийн сургуулилалтаа зогсоон, зэр зэвсгээр хөөцөлдөхөө болих хүртэл нь Японтой харилцахгүй гэдгээ Хойд Солонгосын төв хэвлэл өчигдөр мэдэгджээ.
Сүүлийн үед Японы ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж, хулгайлагдсан иргэдийн асуудлаа нааштай шийдэх боломжийг хайж байгаа.
Ким Жон Ун Хятад, Өмнөд Солонгос, АНУ-ын талуудтай уулзалт хэлэлцээр хийж, дипломат шугамаар харилцаж байгаа ч хөрш Япон улстай одоо болтол нэг ч удаа харилцаагүй байгаа юм.
Хойд Солонгосын төв хэвлэлд "Япон улс эхлээд өргөн хэмжээний цэргийн сургуулилалтаа зогсоох, зэр зэвсгээр хөөцөлдөхөө болих, манай эсрэг дайсагналаа зогсоох зэрэг арга хэмжээг авч өнгөрснөө мартан, энх тайванч үзлээ харуулах ёстой” гэжээ.
1970-1980-аад оны үед Хойд Солонгосын засгийн газар Японы 13 иргэнийг хулгайлснаа 2002 онд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэднээс 5 нь нутагтаа буцсан юм.
Өнгөрсөн онд Хойд Солонгосын зүгээс Японы арлуудыг давуулан пуужин харваж туршсаны дараа Токиогийн засгийн газар иргэдийнхээ дунд нүүлгэн шилжүүлэх байлдааны сургуулилалт зохион байгуулж эхэлжээ.
Харин Сингапурт АНУ-Хойд Солонгосын удирдагчдын уулзалт болсны дараа уг сургуулилалтаа түр зогсоосон юм.
Р.ТӨМӨР, IKON.MN
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл