Хоёр
Солонгос ирэх сараас хоорондын төмөр замын төлөв байдлыг шалгах
хамтарсан судалгааны багийг бий болгох аж. Мягмар гарагт болсон хоёр
Солонгосын хоорондын яриа хэлэлцээгээр хоёр Солонгосыг холбох төмөр зам,
түүнийг шинэчлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Эдийн засгийн
тэнцвэртэй хөгжил, нийтлэг хөгжил дэвшилд хүрэхэд төмөр замын хамтын
ажиллагаа маш чухал гэдэг дээр санал нэг байгаагаа хоёр тал илэрхийлжээ.
Хоёр Солонгосыг холбох төмөр замын хоёр шугамын асуудлаар цаашид
хэлэлцэх ба ирэх сарын 24-нөөс хамтарсан ажлын судалгааны ажил эхлэхээр
ярилцаж байна. Төмөр замын төслийн ажлуудтай холбоотойгоор Өмнөд
Солонгосын тоног төхөөрөмжийг Умард руу оруулах нь, Умард Солонгост
тавьсан олон улсын хоригийг зөрчиж болзошгүй гэсэн асуудлыг үүсгээд
байгаа юм. Энэ талаар Өмнө Солонгосын төлөөлөгч "Цаашид олон улсын
хоригтой зөрчилдөх зүйл гарч магадгүй. Гэхдээ бид хориг арга хэмжээний
хүрээнд ажиллах болно” хэмээн мэдэгдэв. Нарийвчилсан төлөвлөгөө,
хамтарсан судалгааны бэлтгэл ажлын талаар дараа сард хэлэлцэхээр
тохирчээ
Ц.СУВД
http://www.24tsag.mn/a/163001
Сэтгэгдэл