Нэг айл газар чөлөөлөөгүйгээс болж замын ажил саатлаа


Сонгино-Хайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох 1.3 км авто замын ажил үргэлжилж байна.

Нэг айл газар чөлөөлөөгүйгээс болж замын ажил саатлаа

Зам барилгын ажил эхэлснээс хойш нийт 56 айл өрхийн хашаа чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн ганц айл өрхийн газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан зам барилгын ажилд саад үүсээд байна.

 

Тус зам ашиглалтад орсноор Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай шууд холбогдож, Энхтайван өргөн чөлөөний авто замын ачаалал эрс буурах ач холбогдолтой юм. Өнөөдрийн байдлаар  гэр хороолол дундуурх чулуун хучилтын ажил хийгдэж байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.