Альбинизм гэдэг нь арьс, үсний пигмент, нүдний солонголог бүрхэвч болон пигмент дутуутай төрдөг маш ховор төрлийн өвчтэй, өвөрмөц төрхтэй хүмүүсийг хэлдэг. Нэг үгээр хэлбэл маш ховор тохиолддог генийн гажигтай хvмvvс гэсэн үг юм.
Москвагын гэрэл зурагчин Yulia Taits албино хүмүүсийн үзэсгэлэнт төрхийг ил гаргасан байна. Удаан хугацааны туршид бодож, төлөвлөж хийсэн бөгөөд тэрээр нэмж тайлбарлахдаа: "Тэдний өвөрмөц гоо сайхан намайг ховсдож байсан. Гайхалтай, үлгэр домгийн ертөнцөд ирсэн мэт гоо үзэсгэлэнг хараад миний сэтгэл ариусах шиг санагдсан юм. Mөн эдгээр зургууд миний хувьд маш том туршлага болсон. Учир нь потошоп огтхон ч хэрэглээгүй эдгээр өнгийг бий болгосон. Хүмүүс ярихдаа цагаан өнгийг нэг өнгө гэж ярьдаг. Тийм биш. Энд олон өнгө тонн, сүүдэр байдаг юм." гэжээ.
Сэтгэгдэл