Олон мянган жил соёл иргэншлээс хол байсан омгийнхныг илрүүлжээ


 

Эрдэмтэд олон мянган жил соёл иргэншлээс хол зайдуу байсан омгийнхныг илрүүлжээ.

Бразилийн гэрэл зурагчин Рикардо Штукерт тус орны бороо их ордог ой руу явсан эрдэм шинжилгээний экспедицийн бүрэлдэхүүнд багтан, одоог хүртэл шинэ чулуун зэвсгийн үеийн уламжлалаар аж төрж буй омгийнхны тухай өвөрмөц сонин гэрэл зургуудтай буцаж иржээ. Эрдэмтэд уг омгийнхныг гурав дахь удаагаа ажиглаж чадсан нь энэ бөгөөд ховор гэрэл зургууд нь чулуун зэвсгийн үед аж төрж байсан хүмүүсийн амьдралын хэв маягийг тодруулахад туслажээ.

Энэ омгийнхныг анх 2008 онд илрүүлсэн байна.Тэгэхэд бүх биеэ улаан будгаар будсан омгийн эрчүүдийн гэрэл зургууд нийтлэгджээ. Омгийн дайчид өндөрт нисч явсан нисдэг тэргийг нум сумаар харваж байсан аж. Сүүлчийн аялалын үеэр тэд нисдэг тэргийг мөн л харваж, дайсан ямар ч аймшигтай, хүчтэй байсан ч өөрийн сууринг эрэлхэгээр хамгаалахад бэлэн байгаагаа харуулжээ.

Тэд мөн л тэр газраас 2008 онд, дараа нь 2010 онд олдсон гэдгийг нисдэг тэргээр явж байсан эрдэмтдийн нэг нотлосон байна. Штукерт ийм уулзалтын гэрч болох гайхалтай завшаан өөрт нь тохиолдсонд тун чиг баяртай байгаа аж.

Тэрээр "Би өөрийгөө тэртээ өнгөрсөн зууны зурагчин юм шигээр мэдэрч байлаа. Соёл иргэншилтэй огт холбоогүйгээр аж төрж байгаа омгийнхон ХХI зуунд оршин тогтнож, тэдний өвөг дээдэс 20 мянган жилийн өмнө аж төрж байсан гэж бодохоор тун сонин санагдаж билээ” гэж хэлсэн байна.

Индианчууд болзошгүй дайсныг байнга ажиглан, өтгөн навчис дор нуугддаг аж.

С.Инда

 
Bataar.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.