Дөрвөн хүний суудалтай нисдэг автомашин бий болно


 

 АНУ-ын орчин үеийн автомашин үйлдвэрлэлийн "Terrafugiа" компани гурван жилийн өмнө нисдэг буюу зам дээр яавахаас гадна агаарт нисдэг машин бүтээж олон нийтэд үзүүлж байсан ажээ.

     Тэгвэл тус компанийн зүгээс өнөөдөр "Манай компани 2018 он гэхэд дөрвөн хүний суудалтай нисдэг машин бүтээн нийтэд үзүүлэх ба 2024 он гэхэд худалдаанд гаргах болно" хэмээн мэдээлэлжээ.

     Дөрвөн хүний суудалтай нисдэг машин нь нисч байхдаа цагт 322 км хурдалж, нэг удаадаа 805 км зам туулах чадвартай байх юм байна.

     Мөн цахилгаанаар цэнэглэдэг батарейгаар ажиллах ба нисдэг машин нь энгийн машины адил автомашины зогсоол дээрээс нисч, буух ажээ. Нэг машины үнэ дунджаар 261-н мянган доллар  юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.