ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулжээ. Түүнийг авлигын хэргээр өнөөдөр яаман дээрээс нь саатуулан байцаасан байна. Харин яг одоо /2015-11-04 22.30 цагт/ ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу авч явж байна гэж баттай эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар намын нөхдөөс нь тодруулахад "Тийм. Сайдыг саатуулан авч явсан гэх мэдээлэл байна. Одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн хариулт өгч байна.
Харин албаны эх сурвалжаас тодруулахад энэ талаар тодорхой хариулт өгөөгүй ч уг мэдээллийг үгүйсгэсэнгүй. Юутай ч МАХН-ын гишүүн, ЭМСЯ-ны сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш эргэн мэдээлэх болно.
Б.Чимэг
zaluu