УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан НҮБ-д захидал илгээжээ.
Тэрбээр мөн Их Эзэн Чингис хааныхаа мэндэлсэн гэгээн өдрийн мэндийг хүргэн мэндчилээд, "Өвчин тахалтай хүнд хэцүү байгаа ч бид хугарч нугарч шантарч үл болно. Бид өндөр өвгөд дээдсээрээ ямагт омогшиж тэднийхээ агуу их түүхээс үргэлж үлгэр авч энэ хэцүү муу цагийг гэтэлгэх ёстой.
Их эзэн Чингис хаан "Алтан" улстай тэдний 2,5 сая цэрэгтэй тулах тэр үед 6-хан түмэн цэргээ чухам юу гэж зоригжуулж байсан бол... Чингис хааны нойр хүрч байсан болов уу? Яг яаж байсан бол, Тэр ямар хэцүү өдрүүд вэ? Төсөөлөхөд ч бэрх байгаа биз.
Гэвч бидний өвөг дээдэс Эх дэлхийнхээ сайн сайхан, хүн төрөлхтөний амар амгалангийн төлөө билэгт мэргэн ухаанаар буруу мууг хэцүү бэрх гэж шантралгүйгээр ямагт ялан дийлж суу алдраа үргэлжид өргөн мандуулсаар ирсэн юм. Бидний өвөг дээд-эс хэзээч юунд ч нугарч хугарч яваагүй тэр агуу түүх нь ч бидэнд өвлөгдөн ирсэн билээ. Иймд бид энэ өчүүхэн нянд дарлагдах бус давах л учиртай. Бид чадна.
Ингээд НҮБ-д бичиг соёлоо хамгаалж ах дүүсээ энэрч өмгөөлсөн "Хятад" ханз бичгийг дэлхий даяар хуулж авч хаях тухай энэхүү мэдэгдэлээ хүргэж байна.
Дэлхийн сонорт түгээгтүн!!!
Хүнд-итгэн чилээсэн Монгол улсын иргэн Самандын Жавхлан" гэжээ.