Европын
холбоо АСЕАН-тай чөлөөт худалдааны хэлэлцээрээ дахин эхлүүлж нийтлэг
ойлголтод хүрэхийн төлөө хоёр талаараа холбогдох бэлтгэл ажлыг хийж
эхлэх болно гэж Европын холбооны комисс 10-нд Брюссельд мэдэгджээ.
Европын
холбооны комисс мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Европын холбооны
комиссын худалдаа хариуцсан гишүүн Кэкилиа Малмстром мөн өдөр АСЕАН-ны
10 орны эдийн засгийн сайд нартай Филиппиний Манилд хэлэлцээ хийсэн
байна. Бүс нутгийн хоорондын худалдаа болон дэлхийн худалдаанд тус дөхөм
үзүүлэхээр чармайж, чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэх ажлыг
түргэтгэнэ гэж Европын холбоо АСЕАН санал нэгтэй зөвшөөрсөн байна.
Европын
холбооны нийтэлсэн Европын холбоо-АСЕАН-ны хамтарсан мэдэгдэлд, хоёр
талаараа зөвшилцлөө үргэлжлүүлж, чөлөөт худалдааны хэлэлцээрийг дахин
эхлүүлэх бүдүүвч бичиг материал боловсруулах болно гэж тэмдэглэжээ.
Европын
холбоо болон АСЕАН 2007 оноос чөлөөт худалдааны хэлэлцээр хийж эхэлсэн
боловч 2009 онд хэлэлцээрээ зогсоож, Европын холбоо АСЕАН-ын гишүүн
орнуудтай тус тустай нь хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр хийх
болсон юм.
Европын
холбооны тоо баримтаас үзвэл, АСЕАН нь Европын холбооны 3-р том
худалдааны түнш болж АНУ, БНХАУ-ыг удаалсан байна. 2016 онд Европын
холбоо болон АСЕАН-ын худалдааны хэмжээ 208 тэрбум еврод хүрсэн байна.
Эх сурвалж: ХОУР